Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн том спортын наадам болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн эхэллээ. Энэ удаагийн ДАШТ нь олон үзүүлэлтээрээ түүхэн онцлогтой болж буйгаараа онцлог юм.

Анх удаа АНУ, Мексик, Канад гэсэн гурван улс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд мөн анх удаа 48 шигшээ баг оролцож, нийт 104 тоглолт болно. Тэмцээнийг дэлхий даяар 5.8 тэрбум орчим хүн телевиз болон цахим платформоор үзэх урьдчилсан тооцоо гарсан билээ.

Монголын хөлбөмбөг сонирхогчид дэлхийн аваргын тоглолтуудыг Эм-Эм-И Интернэшнл Спортс Монголиа компанийн албан ёсны эрхийн хүрээнд МҮОНТ, Боловсрол телевиз, Сүлд телевиз, Эн-Ти-Ви телевизээр хүлээн авч үзэж байгаа.

Харин энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын спортын сэтгүүл зүйн салбарт онцгой үйл явдлыг авчирч байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны мандатаар тэмцээн зохион байгуулж буй гурван улс, тоглолтууд болж буй 16 хот, цэнгэлдэх хүрээлэнд ажиллах эрхийг Монгол Улсаас анх удаа хоёр сэтгүүлчид олголоо.

Монголын спортын нэрт тайлбарлагч, сэтгүүлч Ц.Энхтүвшин Олон улсын хөлбөмбөгийн холбооны өндөр шалгуур, мэргэжлийн шаардлагыг ханган дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг гурав дахь удаагаа газар дээрээс нь сурвалжилж байна.

Мөн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, гэрэл зургийн сурвалжлагч Ч.Ганбат дэлхийн аваргын тэмцээнийг газар дээрээс нь сурвалжилж буй анхны монгол гэрэл зурагчин болж байна. Тэрбээр тэмцээний онцлох мөчүүд, түүхэн агшин, тамирчдын сэтгэл хөдлөлийг гэрэл зурагт буулгаж, монгол уншигч, үзэгчдэд хүргэхээр ажиллаж буй.

#Хөл бөмбөгийн ДАШТ 2026,