Хөл бөмбөг, хөгжим хоёр олон арван жилийн турш салшгүй холбоотой явж ирсэн бөгөөд тухайн тэмцээнээсээ ч илүү алдартай дуунууд олон бий. 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг угтан Олон улсын хөл бөмбөгийн холбооноос дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлчдийн хамтарсан 18 дуутай цомгийг танилцууллаа.
Энэхүү цомгийн хамгийн эхний дуу нь Өмнөд Солонгосын "BLACKPINK" хамтлагийн гишүүн Лиса, Бразилын дуучин Анитта, Нигерийн уран бүтээлч Рема нарын хамтарсан "Goals" дуу юм. Эл хамтын бүтээл нь хөгжмийн гурван том зах зээлийг нэгтгэж, олон улсын түншлэлд тулгуурласан уг төслийн өнгийг тодорхойлж буй юм.
Цомгийн хамгийн их хүлээлт үүсгэсэн дуунуудын нэг бол Колумбийн супер од Шакира, Грэммийн шагналт Нигерийн дуучин Бурна Бой нарын хамтарсан "Dai Dai" хэмээх бүтээл юм. 2010 оны ДАШТ-д "Waka Waka" дуу дэлхий даяар хит болсноор Шакирагийн нэр хөл бөмбөгийн ДАШТ-тэй бараг л салшгүй холбоотой болсон бөгөөд тэрбээр тус тэмцээний дууны уран бүтээлд эргэн ирсэн нь онцлох үйл явдал болж байна.
Хөл бөмбөгийн дууны жагсаалтад ихэвчлэн поп, хип хоп, цахим хөгжим давамгайлдаг хэдий ч энэ жилийн цомогт Британийн домогт "The Rolling Stones" хамтлагийн "In the Stars" дууны ремикс багтжээ.
Фьючер, Тайла нарын орчин үеийн сүлд дуу "Game Time" дуунд Америкийн реппер Фьючер болон орчин үеийн хөгжмийн ертөнцөд хамгийн хурдацтай гялалзаж буй оддын нэг болох Өмнөд Африкийн дуучин Тайла нар хамтарчээ. Энэхүү уран бүтээл нь хип хоп болон афробит (Afrobeats) хослуулсан байна.
Хөлбөмбөг ба цахим орчны соёл
Цомогт багтсан хамгийн гэнэтийн бэлгүүдийн нэг бол "IShowSpeed"-ийн дуулсан "Champion" дуу юм. Үндсэндээ стриймер буюу цахим орчинд танигдсан тэрбээр томоохон тэмцээнүүдийг сурвалжлах, тоглогчидтой харилцах зэргээрээ хөлбөмбөгийн хамгийн алдартай нөлөөлөгчдийн нэг хэдийнээ болсон билээ.
Гурван улсын онцлогийг шингээсэн дуунууд
Энэхүү цомог нь Канад, Мексик, АНУ гэсэн гурван улс хамтран зохион байгуулах 2026 оны ДАШТ-ий онцлогийг мөн давхар илэрхийлжээ. Тухайлбал, "21 Savage", Ната Кано, Френч Монтана нарын хамтарсан "Three Nations", Алехандро Фернандесийн "Mi Mexico Lindo" зэрэг дуунд зохион байгуулагч орнууд хийгээд тэдний соёлын өвөрмөц онцлогийг шууд тусгасан байна.
ФИФА-гийн мэдэгдсэнээр, 18 дуутай уг цомог нь анх удаа 48 баг оролцох ДАШТ-ий эрч хүч, олон талт байдал, дэлхий нийтийн эв нэгдлийг илэрхийлэх зорилготой аж. Тэмцээнийг угтан Мехико, Торонто, Лос-Анжелес хотод болох тоглолтууд болон тэмцээний нээлтийн ёслолын үеэр эдгээр дууны заримыг эгшиглүүлэх юм.

#хөл бөмбөг, #хөгжим,