Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээг ЭМЯ авч хэрэгжүүлж байна.

Үүний нэг хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жил бүр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагаа юм. Өчигдөр 100 гаруй хүүхдийг ЭХЭМҮТ-ийн мэдрэл, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэн судлал, удамзүй, үе мөч судлал, харшил, өсвөр үе, хэл засал, сэргээн засах, чих хамар хоолой, мэс засал зэрэг 15 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулжээ. Шаардлагатай хүүхдүүдэд түнхний болон зүрхний хэт авиа, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хэт авиан шинжилгээ, рентген шинжилгээг хийлээ. Энэхүү үзлэг оношилгоо үргэлжлэн хийгдэх бөгөөд жил бүр тогтмол хийгддэг байхаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Өнөөдөр амралтын өдөр хэдий ч хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл зүрх гарган ажилласан ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

#хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд,