Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Rapid Alert мэдээллийн дагуу холбогдох хууль, журамд үндэслэн дараах эмийн бүтээгдэхүүний тодорхой цувралуудыг зах зээлээс эргүүлэн татаж байна.

Эргүүлэн татаж буй эмийн бүтээгдэхүүн:

Метилдопа бүрхүүлтэй шахмал эм- Цувралын дугаар: 123189, 127626

Реметан 100 удаан чөлөөлөгддөг шахмал эм- Цувралын дугаар: 112682, 122606

Ремицин 100 бүрхүүлтэй шахмал эм- Цувралын дугаар: 128735, 123112

Эдгээр бүтээгдэхүүний дээрх цувралын дугаартай эмийг эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудаар дамжуулан зах зээлээс эргүүлэн татаж байна.

Эргүүлэн татах ажиллагааг “Монгол фарм” ХХК хариуцан хэрэгжүүлж байна.

Иргэдэд анхааруулах нь:
Дээр дурдсан цувралын дугаартай эмийг гэртээ болон бусад хэлбэрээр хадгалж байгаа тохиолдолд хэрэглэхгүй байх бөгөөд худалдан авсан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад мэдэгдэж, холбогдох журмын дагуу буцаан хүргүүлнэ үү.

Эмийн аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Эх сурвалж: ЭМЯ

#эм, #эмя, #эргүүлэн татах,