Ковидын хөл хорионд орсон Хятадын оршин суугчид хоол хүнс, эм тариа зэрэг хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд оржээ. Одоогийн байдлаар Хятадын 30 бүс нутагт хэдэн арван сая хүн хэсэгчилсэн эсвэл бүрэн хөл хорионд гэртээ түгжигдсэн байдалтай байна.
Хятадад баримталж буй “тэг ковид” бодлогын дагуу хэдэн тохиолдол бүртгэгдсэнээс үл хамааран хатуу хөл хорио тогтоох шаардлагатай байдаг. Энэхүү бодлого нь эдийн засгийн өсөлтийг боомилж байгаагийн зэрэгцээ олон нийтийн өргөн хүрээний эсэргүүцэлтэй тулгараад байна.
Шинжааны Казахстантай хиллэдэг Или Казахын автономит мужийн цөхрөнгөө барсан оршин суугчид олон нийтийн сүлжээгээр тусламж хүсжээ. Тус бүс нутагт хан хятад, казах, уйгур үндэстэн голдуу амьдардаг байна.
Баруун Шинжааны нэгэн оршин суугч “Хөл хорио 15 хоног үргэлжилж байна. Гурил, будаа, өндөг дууссан. Хэд хоногийн өмнө хүүхдийн сүү дууссан” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн бол Уйгур гаралтай өөр нэг залуу хүүхдүүд нь гурван өдрийн турш хоол идээгүй талаар ярьжээ.
Мөн Или тойргийн төв Инин (Хулж) хотод хоол хүнс, эм тариа, ариун цэврийн хэрэглэл авах 300 гаруй яаралтай хүсэлт бүхий цахим баримт олон нийтийн сүлжээнд өргөн тархсан байна.
Өөр нэг оршин суугч “Би мөнгөгүй болсон. Эхнэр маань жирэмсэн, бид хоёр хүүхэдтэй. Манай шатахуун дуусаж байна. Эхнэрт маань эрүүл мэндийн үзлэг хийх шаардлагатай байна” гэж бичжээ.
Эрх баригчид баруун өмнөд Гуйжоу мужийн төв Гуйян хотын нэг хэсэгт урьдчилан сануулалгүйгээр хөл хорио тогтоож, 500,000 оршин суугч ямар ч бэлтгэлгүйгээр гэртээ түгжигджээ. Хүмүүсийг гэрээс нь гаргахгүйн тулд орон сууцны барилгуудын цахилгаан шатыг унтраасан байна.
“Weibo” платформын нэгэн хэрэглэгч “Хүргэлтийн үйлчилгээ байхгүй учраас бид онлайнаар бараа худалдаж авах боломжгүй байна. Супермаркетууд мөн хаагдсан. Засгийн газар бидэнтэй амьтан шиг харьцаж байна уу, эсвэл биднийг үхээсэй гэж хүсээд байна уу?” гэж бичжээ.
Үүний зэрэгцээ, Сычуань мужийн төв Чэнду нь хоёр сарын турш үргэлжилсэн Шанхайн хөл хорионоос хойш хатуу хязгаарлалтад өртсөн хамгийн том хот болсон байна.
Хотын 21 сая оршин суугчийг хотоос гарахыг хориглож, хот руу нэвтрэх боломжийг мөн адил хаасан байна. Оршин суугчид нь зөвхөн ковидын шинжилгээний сөрөг хариугаа үзүүлээд нэн шаардлагатай хэрэгцээний зүйлс худалдаж авах зорилгоор гэрээсээ гарах эрхтэй байна. Гэхдээ энэ даваа гарагаас эхлэн хотын зарим бүсэд хязгаарлалтыг цуцлахаар төлөвлөсөн тухай хотын удирдлагууд мэдэгджээ.
Аравдугаар сард таван жилд нэг удаа болдог Коммунист намын их хурал болох бөгөөд эрх баригчид үүнээс өмнө орон нутгийн дэгдэлтийг зогсоохын тулд тэмцэж байна. Намын албан тушаалтнууд арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд асар их дарамт шахалтанд байгаа бөгөөд ковидын жижиг кластерууд хүртэл үүнд аюул заналхийлж байгаа аж.
Даваа гарагт Хятад улс даяар нийт 949 шинэ ковидын тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#Коронавирус, #ХЯтад, #хятад улс,