Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт баригдаж буй өндөр барилгын тулгуур баганууд гулзайсны улмаас барилга хэсэгчлэн нурах эрсдэл үүсэж, онцгой байдлын албаныхан ойр орчмын барилга байгууламжуудыг яаралтай нүүлгэн шилжүүллээ.
Нью-Йоркийн Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, мягмар гарагийн өглөө барилгын 21, 22 дугаар давхрын хоёр гол тулгуур багана мурийж, 21-26 дугаар давхрын шалнууд суулт өгч эхэлсэн байна. Барилгын ажилчид ан цав үүссэнийг анзаарч, өөрсдөө аюулгүй гарсан бөгөөд удалгүй тоосго зам руу унаж эхэлжээ.
Уг 37 давхар барилга нь өмнө нь эмийн компанийн төв оффис байсан бөгөөд одоо 1,600 орчим айлын орон сууц болгон шинэчлэн өөрчилж байгаа аж. Осол гарсны дараа инженерүүд бүтээцийг тогтворжуулах ажлыг эхлүүлж, ойролцоох сургууль, зочид буудал болон бусад барилгуудыг урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлжээ. Мөн тухайн бүсийн замуудыг түр хугацаагаар хаасан байна.
Нью-Йорк хотын захирагч Зохран Мамдани нөхцөл байдлыг "маш ноцтой" гэж тодорхойлсон ч ган карказан хийцтэй тул барилга бүхэлдээ нурж унах магадлал бага, харин тодорхой хэсэг нь нурах эрсдэл байгааг онцоллоо. Одоогоор хүний амь нас эрсэдсэн болон бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд бүтцийн гэмтлийн шалтгааныг мөрдөн шалгаж байна.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3574