Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Австралийн Сидней хотын бэлгэ тэмдэг болсон Сиднейн Харбор гүүрний цамхагт зөвшөөрөлгүй авирч, аварга хэмжээний хүүхэлдэйн зураг зурсан хэрэгт нэгэн граффити зураачийг буруутган шалгаж байна. Уг үйл явдлын улмаас гүүр орчмын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, цагдаа болон онцгой байдлын албаныхан шуурхай ажиллагаа явуулжээ.
Цагдаагийн мэдээллээр уг этгээд нь Jack Gibson-Burrell болохыг тогтоосон байна. Тэрээр 22 настай бөгөөд Мельбурн хотод олон жилийн турш гарч ирсэн "Pam the Bird" нэртэй граффити зургийн зохиогч гэж үзэн өмнө нь ч 200 гаруй хэрэгт буруутгагдан шалгагдаж байжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, сэжигтэн хамгаалалтын бүсийг нэвтэрч, гүүрний цамхагийн өндөр хэсэгт авирсны дараа том хэмжээний хүүхэлдэйн шувууны дүрсийг будгаар зурсан байна. Түүний үйлдлийг аюулгүй байдлын ажилтнууд илрүүлсний дараа баривчилж, нийтийн өмчид санаатайгаар хохирол учруулсан болон хамгаалалттай бүсэд хууль бусаар нэвтэрсэн зэрэг үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Албаныхан уг зургийг арилгах ажил хэдэн өдөр үргэлжилж болзошгүй бөгөөд сэргээн засварлахад ихээхэн зардал гарахыг мэдээлсэн байна. Мөн энэ явдал нь Австралийн хамгийн чухал дэд бүтцийн хамгаалалтын тогтолцоонд анхаарал хандуулах шаардлагатайг харууллаа гэж үзэж байна.
Харин граффити урлагийг дэмжигч зарим хүмүүс үүнийг уран бүтээлийн илэрхийлэл гэж үзэж байгаа бол эрх баригчид олон нийтийн өмчид зөвшөөрөлгүйгээр зураг зурж, аюултай бүсэд нэвтрэх нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд хатуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Reuters