Вашингтон хотод Үндэсний гвардын цэрэг халдлагад өртөн амиа алдсан хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “гуравдагч ертөнцийн” буюу буурай болон хөгжиж буй бүх орноос АНУ руу чиглэсэн цагаачлалыг зогсооно гэж мэдэгдлээ. Тэрээр уг халдлагыг Байдены үеийн цагаачлалын шалгалт, хяналтын алдааны дүнд гарсан гэж буруутгаж байна.