Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Вашингтон хотноо болсон Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр болсон халдлагын сэжигтэн, 31 настай Коул Томас Алленийг Ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хэрэгт буруутгалаа. Өнгөрсөн бямба гарагт болсон тус арга хэмжээний үеэр сэжигтэн “Washington Hilton” зочид буудал руу зэвсэгтэй нэвтэрч, гал нээсэн юм. Ингэхдээ тэрээр аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэгийн соронзон хаалгаар буу барьсан чигээрээ гүйн орсон байна. Ерөнхийлөгч Трамп тайзан дээр үг хэлэхээр бэлдэж байсан бөгөөд тусгай албаны шуурхай ажиллагааны үр дүнд түүнийг аюулгүй газар руу яаралтай шилжүүлжээ.
Калифорни мужийн Торранс хотын оршин суугч Коул Томас Аллений биеэс 12-калибрийн буу, .38 калибрийн гар буу болон гурван ширхэг хутга хураан авсан бөгөөд тэрбээр урьдчилан төлөвлөсөн ажиллагаа явуулсныг мөрдөн байцаагчид баталгаажуулжээ. Тодруулбал, Аллен хэрэг гарахаас өмнө гэр бүлийнхэндээ өөрийгөө нэгэн холбооны гишүүн алан хядагч хэмээн нэрлэж, Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудыг онилсон төлөвлөгөөгөө илчилж байсан аж.
Өчигдөр болсон шүүх хурлаар сэжигтнийг пүрэв гараг хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан бөгөөд хэрэв шүүхээс түүний гэм буруутайг тогтоовол бүх насаар нь хоригдох ял оноож болзошгүй юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3567