Хятадын тагнуулын бөмбөлөг хэдхэн хоногийн турш АНУ-ын дээгүүр нисэж байгааг Пентагон мэдэгдэв.
Пүрэв гарагт АНУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд “Энэ бөмбөлөг нь тандалт хийхэд зориулагдсан нь ойлгомжтой” боловч дэвшилтэт технологи агуулаагүй гэж таамаглаж байгаагаа хэлжээ.
Ийм байдлаар тагнуулын мэдээлэл цуглуулж байгаа нь Тайванийн асуудал болон Хятадын хүний эрхийн зөрчил, Өмнөд Хятадын тэнгис дэх цэргийн ажиллагаатай холбоотой зөрчилдөөний улмаас Бээжин, Вашингтон хоёрын харилцаа хэр хурцадмал байдалд хүрснийг илтгэж байна.
Вашингтон агаарын бөмбөлгийг хэдэн хоногийн өмнө АНУ-ын агаарын орон зайд нэвтрэн орсноос нь хойш тандаж, цэргийн нисэх онгоцоор ажиглаж байгаа аж.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Филиппинд айлчилж байгаа ч лхагва гарагт агаарын бөмбөлгийн асуудлаар Пентагоны өндөр албан тушаалтнуудыг хуралдуулжээ.
АНУ-ын цэргийн удирдагчид агаарын бөмбөлгийг устгах талаар бодож үзсэн ч чухал объектуудын дээр нисэж байгаа тул хэлтэрхий нь аюул учруулж болзошгүй гэж үзэн, Ерөнхийлөгч Жо Байденд агаарын бөмбөлгийг буудахгүй байхыг зөвлөсөн гэж албаны хүн сэтгүүлчдэд мэдэгдэв.
Эх сурвалж бөмбөлөг хэр өндөрт нисэж байгааг хэлэхээс татгалзсан ч иргэний агаарын тээврийн дээгүүр, гадаад сансраас доогуур нисэж байгааг хэлсэн байна.
АНУ-ын албаны хүмүүс энэ асуудлаар Хятадтай ярилцсан гэв.
Сүүлийн жилүүдэд тагнуулын бөмбөлгүүд АНУ-ын дээгүүр хэд хэдэн удаа ниссэн ч энэ бөмбөлөг бусдаасаа илүү удаан нисэж байгаа аж.
“Одоогоор бид энэ бөмбөлөг тагнуулын мэдээлэл цуглуулах тал дээр хязгаарлагдмал нөөцтэй гэж дүгнэж байгаа ч бид гадны тагнуулын нууц мэдээлэл цуглуулахаас хамгаалах арга хэмжээ авч байна” гэж албаны хүн хэлэв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен ойрын өдрүүдэд Хятадад айлчлахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Reuters

#Агаарын бөмбөлөг, #АНУ, #Вашингтон, #тагнуулын төхөөрөмж, #ХЯтад,