Ням гарагт Вашингтоны агаарын орон зайг зөрчсөн “Cessna” хөнгөн онгоц Виржиниа мужийн уулархаг бүсэд осолджээ.

Онгоц Вашингтоны агаарын орон зайд орж ирэхэд АНУ-ын цэргийнхэн “F-16” сөнөөгч онгоцнуудаа дайчилсан байна. Нисгэгчтэй холбоо тогтоохыг оролдсон боловч хариу өгөлгүй ниссээр Виржиниа дахь Жорж Вашингтоны үндэсний ойн сангийн ойролцоо осолдсон болохыг Хойд Америкийн агаар, сансрын хамгаалалтын командлал (NORAD) мэдэгдэв.

Онгоц Флорида мужийн Мельбурн хотын “Encore Motors” компанид бүртгэлтэй байсан ба компанийн эзэн Жон Рампелийн охин, ач болон түүний асрагч нар онгоцонд байжээ.

Нэг эх сурвалжийн хэлснээр осол болох үед “Cessna” автомат жолоодлогоор нисэж байсан байж болзошгүй байна.

“NORAD”-ын хөөргөсөн “F-16” онгоцнууд нь хэт авиан хурдаар нисэх зөвшөөрөлтэй байсан бөгөөд хурдаа авах үед чанга дуу чимээ Вашингтоны оршин суугчдад сонсогджээ. 

АНУ-ын албаны хүн ослын шалтгаан нь сөнөөгч онгоц биш болохыг тэмдэглэсэн байна.

“Cessna” онгоц Теннесси мужийн Элизабеттон хотын Элизабеттон хотын нисэх онгоцны буудлаас хөөрсөн бөгөөд Манхэттэнээс зүүн тийш 80 км-ийн зайд орших Нью-Йоркийн Лонг-Айленд МакАртур нисэх онгоцны буудалд газардах байсан гэж Холбооны нисэхийн захиргаа (FAA) мэдэгдэлдээ дурдав. 

“Flight Aware”-ийн мэдээлснээр онгоц Нью-Йоркийн нутаг дэвсгэрт хүрээд, бараг 180 градус эргэж, Виржиниа мужид нислэгээ дуусгажээ.

Виржиниа мужийн цагдаа нар онгоцны сэгийг хайж байгаа ч хараахан олоогүй байна.

1999 онд гольфчин Пэйн Стюартын бусад дөрвөн хүний хамт зорчиж явсан онгоц олон мянган миль замыг туулж, Өмнөд Дакота мужид осолдсон төстэй хэрэг гарч байжээ. Тухайн үед нисгэгч болон зорчигчид мөн хариу өгөөгүй бөгөөд ослоос нэг ч хүн амьд үлдээгүй байна. Онгоц даралтаа алдаж, улмаар зорчигчид нь хүчилтөрөгчийн дутагдалд орсны улмаас ухаан алдсан гэж шинжээчид дүгнэсэн байдаг.

2014 онд мөн өөр нэг онгоцны нисгэгч хариу өгөлгүй ниссээр, Ямайкийн зүүн эргийн ойролцоо осолдсон хэрэг гарч байжээ. 

Эх сурвалж: Reuters

#F-16, #АНУ, #Вашингтон, #Cessna, #Виржиниа,