Вашингтон хотод Үндэсний гвардын цэрэг халдлагад өртөн амиа алдсан хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  “гуравдагч ертөнцийн” буюу буурай болон хөгжиж буй бүх орноос АНУ руу чиглэсэн цагаачлалыг зогсооно гэж мэдэгдлээ. Тэрээр уг халдлагыг Байдены үеийн цагаачлалын шалгалт, хяналтын алдааны дүнд гарсан гэж буруутгаж байна.

Трампын энэхүү шийдвэрийн хүрээнд АНУ-д “төдийлэн хувь нэмэр оруулдаггүй” гэх гадаадын иргэдийг албадан гаргах, мөн дотоодын аюулгүй байдалд заналхийлсэн хүмүүсийг иргэншлээс нь хасах арга хэмжээг авах аж. Мөн иргэншилгүй бүх хүнд төрийн тэтгэмж олгохыг зогсоохоо тэрбээр зарлав.

Цагаан ордны ойролцоо Үндэсний гвардын нэг алба хаагч руу буудаж, улмаар амийг нь хөнөөсөн хэрэгт 2021 онд Афганистанаас АНУ-д дахин суурьшуулах хөтөлбөрөөр ирсэн, 29 настай Рахманулла Лаканвал нэртэй иргэнийг сэжиглэн саатуулаад буй.
Түүнчлэн тус улсын Дотоодын аюулгүй байдлын яам Ерөнхийлөгч Байдены үед олгосон бүх орогнолын хэргийг дахин шалгаж, 19 улсын иргэдэд олгосон ногоон картыг эргэн нягтлахаар болжээ. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Вашингтон, #Дональд Трамп, #Үндэсний гвард,