Пүрэв гарагт Японы Ерөнхий сайд Фумио Кишида АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан Вашингтон хотод 250 интоорын мод бэлэглэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Кишида АНУ-ын Конгресст хэлсэн үгэндээ АНУ-Япон хоёрын нягт харилцааг онцлон тэмдэглээд, “Нөхөрлөлийн илэрхийлэл болгон Япон улс танай улсын тусгаар тогтнолын 250 жилийн ойг угтан 250 ширхэг интоорын мод бэлэглэх болно” гэж хэлсэн байна.
АНУ Их Британиас тусгаар тогтносны 250 жилийн ой 2026 оны долдугаар сарын 4-нд тохиож байгаа юм.
1912 онд Япон улс найрамдлын бэлгэ тэмдэг болгон 3,000 интоорын модыг тус хотод хандивласнаас хойш хоёр орны соёлын хамтын ажиллагааны хүрээнд Вашингтонд Интоорын мод цэцэглэх фестивалийг тогтмол зохион байгуулж иржээ. Жил бүрийн хавар тус фестивалийг 1.5 сая хүн үздэг байна.
АНУ-Японы харилцаа 1941-1945 оны хооронд доод хэмжээнд хүрсэн ч түүнээс хойш хоёр улс хэдэн арван жилийн турш холбоотнууд байсаар ирсэн бөгөөд одоо тэдний харилцаа урьд өмнөхөөсөө илүү дотно болсон гэж үзэж байна.
Кишида бол 2015 оны дөрөвдүгээр сарын 29-нд амиа алдсан Шинзо Абэгийн дараа АНУ-ын Конгрессын танхим болон Сенатын хамтарсан хуралдаанд үг хэлсэн Японы хоёр дахь ерөнхий сайд болжээ. Энэ нь АНУ-ын хамгийн ойрын холбоотнуудад олгогддог давуу эрх юм.
Эх сурвалж: Reuters

#Вашингтон, #Фумио Кишида, #Япон улс, #АНУ дахь айлчлал, #интоорын мод,