Дохагийн хэлэлцээрийн ачаар АНУ, Иран хоригдол солилцохоор тохиролцсон бөгөөд солилцоо өнөөдөр Катарт болох төлөвтэй байна.
Тус хэлэлцээрт мөн Ираны царцаасан 6 тэрбум ам.долларыг чөлөөлөх тухай заалт багтсан ба мөнгийг Катар дахь данс руу шилжүүлсэн талаар албаны хүмүүс мэдэгджээ.
“Reuters”-ийн мэдээлснээр “Катарын онгоц Иранд бэлэн байдалд байгаа бөгөөд удахгүй суллагдах АНУ-ын таван иргэн, гэр бүлийн хоёр хүнийг Дохад хүргэхээр хүлээж байна” гэж эх сурвалж хэлсэн байна.
Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаанигийн хэлснээр 2018 онд АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээгээ чангатгасны дараа Өмнөд Солонгост царцаасан хөрөнгөд Тегеран даваа гарагаас хандах эрхтэй болох гэнэ. Хэлэлцээрийн дагуу үүнийг хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнд зарцуулах ёстой бөгөөд Катар үүнийг баталгаажуулна.
Давхар иргэншилтэй АНУ-ын таван иргэн Дохагаас АНУ руу нисэж, үүний хариуд АНУ-д саатуулагдсан Ираны таван иргэнийг суллана.
Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Ираны хоёр иргэн Иран руу буцах бол хоёр нь өөрийн хүсэлтээр АНУ-д үлдэх аж. Нэг хоригдол гуравдагч улс руу явахаар төлөвлөсөн байна.
Энэхүү хэлэлцээр нь Тегераныг “терроризмыг ивээн тэтгэгч” гэж үздэг АНУ болон Вашингтоныг “Агуу Сатан” гэж нэрлэдэг Ираны хоорондох томоохон бухимдлыг арилгах болно.
Гэвч тэд Ираны цөмийн хөтөлбөр, бүс нутаг дахь нөлөөлөл, АНУ-ын хориг арга хэмжээ, Персийн булан дахь Америкийн цэргийн оролцоо зэрэг бусад асуудлаар гүнзгий хуваагдсан хэвээр байна.
Хоёр орны хэлэлцээрт Катар зуучлагчийн үүргээр оролцсон бөгөөд эх сурвалжийн хэлснээр Иран, АНУ-ын төлөөлөгчид зуучлагчаар дамжуулан дор хаяж найман удаагийн хэлэлцээр хийсний эцэст тохиролцоонд хүрсэн байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Вашингтон, #иран, #тегеран, #Дохагийн хэлэлцээр, #хоригдол солилцоо,