АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийслэл Вашингтон хотод Үндэсний гвардын цэрэг илгээж, хотын цагдаагийн газрыг холбооны хяналтад авахаа зарлалаа. Тэрээр олон нийтийн аюулгүй байдлын онц байдал зарлаж, гэмт хэрэг болон хүчирхийллийн эсрэг ажиллагаа эхлүүлнэ гэж мэдэгдэв.
Вашингтонд хүчирхийлэл, эмх замбараагүй байдал, орон гэргүй хүмүүсийн асуудал хяналтаас гарсан Трамп гэж үзэж байгаа бол хотын захирагч Мюриэл Боусер энэ дүгнэлтийг няцааж буй. Тэрээр 2023 онд гэмт хэрэг өссөн ч сүүлийн хоёр жил дараалан буурч, 2025 онд сүүлийн 30 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн гэдгийг цагдаагийн статистикаас эш татан мэдэгдсэн юм.
Энэхүү шийдвэрийн дагуу Үндэсний гвардын цэргүүдээс 100–200 нь нэг ээлж болж хотын хууль сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх аж. Үүний зэрэгцээ хотын цагдаагийн удирдлагын үүргийг АНУ-ын Ерөнхий прокурор Пам Бонди түр гүйцэтгэх аж.
Хотын удирдлага болон олон нийт энэ шийдвэрийг “Урьд өмнө байгаагүй, сөрөг үр дагавартай алхам” хэмээн шүүмжиллээ. Түүнчлэн орон гэргүй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх нэрийн дор хүмүүсийг хотоос гаргах ч зөв гарц биш гэж тэд үзэж байна. Энэ шийдвэртэй холбогдуулан Цагаан ордны гадаа “DC-г хяналтдаа бүү ав” зэрэг уриатай эсэргүүцлийн жагсаал ч болов.
Эх сурвалж: BBC

#Вашингтон, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, #livetext,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557