Лхагва гарагийн орой Вашингтон ДС хотын нисэх онгоцны буудалд American Airlines”-ын зорчигч тээврийн онгоц АНУ-ын армийн Black Hawkнисдэг тэрэгтэй мөргөлдөж, ойролцоох гол руу унасан. Энэ нь АНУ-д сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд болсон анхны агаарын хөлгийн осол болсон юм. 

Аврах багийнхан шуурхай ажиллаж, аврах ажиллагааг эхлүүлсэн ч онгоцонд байсан болон нисдэг тэргээр зорчиж явсан 67 хүн бүгд амиа алдсан байна. Хохирогчдын нэрийг хараахан зарлаагүй байгаа ч тэдний дунд хэд хэдэн ирээдүйтэй залуу уран гулгагчид байсан аж.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгааг албаныхан мэдэгдсэн байна. 

АНУ-ын Тээврийн сайд Шон Даффигийн хэлснээр осол болох хүртэл бүх зүйл хэвийн байсан ба хоёр онгоц стандартын дагуу нисэж, харилцаа холбоо нь огт тасраагүй байна.

Нислэгийн мэдээллийг бүртгэдэг онгоцны хар хайрцгийг хараахан олоогүй байгаа аж. Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн мөрдөн байцаагчид 30 хоногийн дотор урьдчилсан тайлангаа гаргах ёстой. 

Энэ нь 2001 оны арваннэгдүгээр сард American Airlines компанийн онгоц Нью-Йорк дахь Жон Кеннеди олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараа осолдож, онгоцонд байсан 260 хүн бүгд, мөн газарт байсан таван хүн амь үрэгдсэнээс хойших АНУ-ын агаарын тээврийн салбарт хамгийн олон хүний амийг авч одсон осолд тооцогдож байна.

Осол гарсан Рональд Рейганы үндэсний нисэх онгоцны буудлын гол зурвас нь АНУ-ын хамгийн ачаалалтай зурвасуудын нэг бөгөөд өдөрт 800 гаруй удаа онгоц хөөрч, буудаг аж. Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн мэдээллээс харвал сүүлийн нэг зуун жилд тус онгоцны буудалд есөн осол гарсны хоёрт нь хүний амь нас эрсэдсэн байна.

Тус нисэх онгоцны буудал нь Цагаан ордноос ердөө хоёр миль, Пентагоноос хагас милийн зайд оршдог.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Вашингтон, #агаарын осол,

0 / 1000