Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Флорида мужийн өмнөд хэсэгт арваннэгдүгээр сарын 1-нд Learjet 60 загварын хувийн онгоц осолдож, онгоцонд зорчиж явсан есөн хүн бүгд амиа алджээ.

Онгоц Флорида мужийн Крестхейвен орчмын суурьшлын бүсэд орон нутгийн цагаар 12:50 цагийн үед унасан байна. Ослын дараа хүчтэй гал гарч, ойр орчмын замыг хаажээ.

Тус онгоц Техас мужийн Остин хотоос хөөрч, Багамын арлуудын Норт Элеутера нисэх буудлыг чиглэн нисэж байсан аж.

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа болон Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.

Одоогоор онгоцонд зорчиж явсан хүмүүсийн нэр болон ослын шалтгааныг албан ёсоор мэдээлээгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Флорида муж,