Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Босни ба Херцеговин дахь Европын Холбооны энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан Италийн цэргийн нисдэг тэрэг Пүрэв гарагт осолдож, дөрвөн хүн амиа алджээ. Мөн 11 хүн гэмтэж бэртсэн гэж Италийн Батлан хамгаалах яам мэдээллээ.

Ослын үеэр нийт 15 хүн нисдэг тэргэнд зорчиж явсан бөгөөд Италийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр амиа алдсан дөрвөн хүний хоёр нь Италийн армийн алба хаагч, үлдсэн хоёр нь Италийн Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын цэргийн корпусын гишүүн байжээ.

CH-47 Chinook загварын цэргийн тээврийн нисдэг тэрэг Босни Герцеговины хойд хэсэгт орших Брчко хотын Горице тосгоны орчимд сургуулилалтын үеэр осолдсон байна. Гэмтсэн 11 хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал амь насанд аюул учруулах хэмжээнд хүрээгүй гэж мэдээлжээ.

Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Уг нисдэг тэрэг нь Европын Холбооны Босни Герцеговин дахь EUFOR Althea энхийг сахиулах ажиллагаанд оролцож байжээ. Тус ажиллагаа нь 1992-1995 оны Боснийн дайныг эцэслүүлсэн Дейтоны энхийн хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавьж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

Эх сурвалж: Reuters

#ЕХ, #осол,