Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

ОХУ дизель түлшний экспортод тавьсан хоригийг 2026 оныг дуустал сунгахын зэрэгцээ АНУ-тай байгуулсан нийлүүлэлтийн хэлэлцээрээ биелүүлэхийн тулд зарим компанид квотын дагуу экспорт хийх зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна. 

Одоогийн зохицуулалтаар дизель түлшний экспортыг хязгаарласан ч тодорхой компаниудад квот тогтоон экспорт хийх боломж олгож байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, арваннэгдүгээр сарын экспортын квотыг аравдугаар сарын 500 мянган тонноос дөрөв дахин нэмэгдүүлж, хоёр сая тоннд хүргэхээр болжээ. Энэ нь өдөрт ойролцоогоор 500 мянган баррельтэй тэнцэх хэмжээ юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ сарын эхээр утсаар ярилцсаны дараа хоёр улс дизель түлш нийлүүлэх тохиролцоонд хүрсэн байна. Үүний хүрээнд ОХУ-аас АНУ болон дэлхийн зах зээлд түлш нийлүүлэхээр болсон юм. ОХУ-ын Шадар сайд Александр Новак өнгөрсөн мягмар гарагт Оросын дизель түлш ачсан гурван танкер экспортын чиглэлд хөдөлсөн бөгөөд дөрөв дэх танкер аравдугаар сарын 28-нд хөдөлнө гэж мэдэгджээ. 

Мөн Украины дроны халдлага буурсны дараа газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж, аравдугаар сарын сүүлчээр үйлдвэрийн ашиглалтын түвшин сарын эхэн үеэс 25 хувиар нэмэгдсэн байна. 

ОХУ-ын дизель түлшний үйлдвэрлэл дотоодын хэрэглээнээсээ ойролцоогоор 40 хувиар давдаг. Гэсэн хэдий ч энэ оны эхээр дотоодын зах зээлд түлшний хомсдол үүссэн тул экспортод хяналт тавих бодлогоо үргэлжлүүлэхээр болжээ.

Шинэ журмын дагуу экспортын зөвшөөрөл авах боловсруулах үйлдвэрүүдийн жагсаалтыг өргөжүүлж, квотын хэмжээг тогтоох Засгийн газрын шийдвэрийг арваннэгдүгээр сарын эхээр гаргахаар хүлээж байна.

Эх сурвалж: Reuters

#ОХУ, #дизель түлшний,