Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

"Tesla" компани “Full Self-Driving” (FSD) жолоочийн туслах технологио Европын холбоонд зөвшөөрүүлэхийн тулд зохицуулагчдад хүчтэй лобби хийж байна гэж "Reuters" мэдээллээ.

Нидерландын замын хөдөлгөөний зохицуулагч байгууллага өнгөрсөн дөрөвдүгээр сард FSD-д урьдчилсан зөвшөөрөл олгосноор технологийг Европын бусад оронд нэвтрүүлэх үйл явц эхэлжээ.

Гэвч зарим аюулгүй байдлын мэргэжилтэн "Tesla"-ийн танилцуулсан судалгааны аргачлалд эргэлзэж, системийг өргөн хүрээнд ашиглахад илүү нарийн шалгалт шаардлагатай гэж үзэж байна.

Европын холбооны хэмжээнд FSD-г зөвшөөрөх асуудлаарх санал хураалт арванхоёрдугаар сар хүртэл хойшлогдоод байгаа бөгөөд "Tesla" зөвшөөрөл авахын тулд Европын орнуудын дэмжлэгийг идэвхтэй эрэлхийлж байна.

Мөн "Tesla" Европын зах зээлд борлуулалтаа нэмэгдүүлж, Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөнийг даван туулахад FSD-ийн зөвшөөрөл чухал гэж үзэж буй.

Эх сурвалж: Reuters

#Tesla,