Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын "Paramount Skydance" компани "Warner Bros. Discovery"-г 110 тэрбум ам.доллараар худалдан авах хэлцлээ аравдугаар сарын 6-нд эцэслж, Холливудын томоохон медиа компаниудын нэгийг шинээр бий болголоо.
Хэлцлийн дараа нэгдсэн компани "Skydance" нэрээр үйл ажиллагаа явуулж, Нью-Йоркийн хөрөнгийн биржид SKYD тикерээр арилжаалагдаж эхэллээ. "Warner Bros. Discovery"-ийн хувьцаа "Nasdaq" дээрх арилжаагаа зогсоосон байна.
Ингэснээр "Paramount Pictures", "Warner Bros., DC Studios" зэрэг кино студи, мөн HBO, CBS, CNN, Paramount+, HBO Max зэрэг телевиз, мэдээллийн суваг, стриминг платформууд нэг компанийн дор нэгдэв. Түүнчлэн “Harry Potter”, “Batman”, “Superman”, “Game of Thrones”, “Mission: Impossible”, “Top Gun”, “Star Trek” зэрэг алдартай бүтээл, франчайзын эрхүүд "Skydance"-ийн мэдэлд орлоо.
Шинэ компанийн гүйцэтгэх захирлаар Дэвид Эллисон ажиллах бол "Mattel"-ийн захирал асан Йнон Крейз хамтран гүйцэтгэх захирлаар томилогджээ. Эллисон стратеги болон бүтээлч чиглэлийг, Крейз өдөр тутмын үйл ажиллагаа болон нэгдлийн үйл явцыг хариуцах юм.
"Skydance" гурван жилийн хугацаанд жилд 6 тэрбум ам.долларын хэмнэлт бий болгох зорилт тавьсан бөгөөд Paramount+ болон HBO Max зэрэг стриминг үйлчилгээг нэгтгэхээр төлөвлөж байна. Мөн жил бүр дор хаяж 30 кино, 180 гаруй телевизийн шоу, цуврал бүтээх зорилт дэвшүүлжээ.
Энэхүү хэлцэл нь "Netflix", "Disney", "Amazon" зэрэг технологи болон энтертайнментын томоохон компаниудтай өрсөлдөх зорилготой Холливудын салбарын хамгийн том нэгдлүүдийн нэг болж байна. Гэвч шинэ компани ойролцоогоор 80 тэрбум ам.долларын өрийн дарамттай үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь томоохон сорилт болж байна.
Эх сурвалж: Reuters