Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.10.06/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 60.7 хувийн ирцтэй хуралдлаа.

Энэ өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Г.Дамдинням, Дам.Цогтбаатар, Л.Соронзонболд, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Б.Тулга, О.Алтангэрэл, С.Одонтуяа, Л.Мөнхбаатар, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг нар хүрэлцэн ирж, оролцлоо.

Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хэлэлцэх асуудлын товыг танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналтай гишүүн байгаа эсэхийг тодруулахад, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санал хэлэв.

Мөн хуралдаан даргалагчийн зүгээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалттай холбогдуулан Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг ирэх долоо хоногт хэлэлцүүлэхээр хойшлуулах санал гаргасныг гишүүдийн 76.5 хувь нь дэмжлээ.

Хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас тайлбар сонсох хүсэлтийг гишүүд гаргасан тул УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгөв.

Байнгын хороо үргэлжлүүлэн, Засгийн газраас 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 8,412 нэхэмжлэл шинээр хүлээн авч, 3,376 хэргийг шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан нэг шүүгчид ногдох хэргийн тоо 2.5 дахин өсөж, дунджаар 1,456 хэрэг, нэхэмжлэл оногдох болсон нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон зохист ачааллаас 4.3 дахин их байна. Шүүхийн ачаалал хэтэрснээр иргэдийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд мэдүүлэх эрх ноцтой зөрчигдөх эрсдэлтэй. Иймд тогтмол үнийн дүнг олон улсын жишгээр хуульчилж, тусгайлсан журмаар арван таван сая найман зуун дөчин мянган төгрөгөөс доошгүй мөнгөн дүнтэй хэргийг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан гэв. Мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэх үйл ажиллагаанд жилд 300 сая орчим төгрөг зарцуулдаг ч гардуулалт 85 хувь нь амжилтгүй байгаа. Тиймээс үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш шүүхэд ирээгүй бол олон нийтэд нээлттэй зарлаж, мэдэгдсэнд тооцохоор зохицуулжээ.
Хэрэг, маргааны 80 хувь нь зээлийн гэрээтэй холбоотой байгааг харгалзан зээлдэгчийн баталгаажуулалтыг нэгдсэн байдлаар зайлшгүй хийдэг байх үүргийг ногдуулах шаардлагатай гэж хууль санаачлагч үзсэн гэлээ. Ердийн журмаар шийдвэрлэх хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахад хэргийг хэрэгсэхгүй болгохгүй байх, иргэний хэрэг үүсгэснээс хойш тийм нөхцөл байдал илэрвэл өөр шүүхэд шилжүүлэхээр зохицуулсан хэмээн танилцууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашрал багасаж, маргааныг хурдан, шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Шүүхийн албан ёсны цахим хуудсаар мэдэгдэх хуудас хүргүүлсэнд тооцох зохицуулалт бий болох нь тус ажиллагааг аль болох богино хугацаанд, хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхгүйгээр, шуурхай явуулах боломжийг бүрдүүлнэ хэмээн онцлов.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Эрдэнэболд, Б.Тулга, О.Алтангэрэл, Л.Мөнхбаатар, Х.Баасанжаргал нар асууж, байр суурь илэрхийллээ. Гишүүдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн яам болон Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл хариулсан. Хууль зүйн нэр томьёоны асуудлыг гишүүд хөндөж байлаа. Ялангуяа цахимтай холбоотой нэршлийг орчин цагийн монгол хэлнээ буулгахдаа нягт нямбай хандах учиртайг сануулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Санал хурааж, энэхүү хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.(төслийг эндээс үзэх) Хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасантай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нар тодруулж, санал хэлсэн. Зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хурааж шийдвэрлэн зүйл бүрээр хэлэлцлээ. Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэгчээр УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг томилов.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Уг төслийг Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд ирэх оны төсөвт иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулах, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих эрхийг хангах, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэхээр тусгасан. Мөн орон сууцны санхүүжилтийн шинэ эх үүсвэр нээж ипотекийн зээлийг илүү олон өрхөд хүргэх, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулах, эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортыг төрөлжүүлэх, төрийн өмчийн удирдлага, үр ашгийг сайжруулж эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд төсвийн бодлогоо чиглүүлсэн онцлогтой.

УИХ-ын гишүүн Дам.Цогтбаатар, П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Эрдэнэболд, О.Алтангэрэл, С.Одонтуяа, Ж.Баярмаа, Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал нар асууж, байр суурь илэрхийллээ. Хуулийн байгууллагуудын төсвийн асуудлыг тухайлан хэлэлцэж, гишүүдийн асуултад Засгийн газрын яам, агентлаг, УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагуудын төлөөллүүд хариулав. Ийн хэлэлцүүлэх үеэр цагдаагийн алба хаагчдын орон тоо, хувцас хангалттай холбоотой, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, Ази, Номхон далайн хүний эрхийн үндэсний байгууллагуудын сургалтын төвийг Монгол Улсад байгуулах, Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх ажиллагаатай холбоотой гэр бүлийн сэтгэлзүйчийн орон тоог тусгах, мансуурах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг таслан зогсоох, шүүх, прокурорын барилгын бүтээн байгуулалтын төсвийн асуудлыг хөндөв. Шүүх эрх мэдлийн төсвийг гүйцэтгэх засаглалтай холбох, харьцуулах боломжгүй, хараат бус байдалд халдахгүй байлгах чиглэлд Хууль зүйн байнгын хороо ажлаа хийх ёстой гэлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн гишүүдийн асуултад хариулахдаа, үр дүнд суурилсан төсөвлөлт чухал байгааг онцолсон УИХ-ын гишүүдийн шүүмжлэлийг хүлээж зөвшөөрнө хэмээв. Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар энэ чиглэлд манлайлал үзүүлсэн гэдгийг онцоллоо.

Нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх шаардлагатайг хуралдаан даргалагч Л.Мөнхбаатар сануулсан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн орон тоог 190-ээр нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан учраас сэтгэлзүйчийн асуудлыг шийдвэрлэх боломж байгаа гэсэн хариуг Засгийн газрын төлөөлөл өгөв. Хүүхэд, гэр бүлийн шүүх байгуулахыг парламент бодлогоороо дэмжиж, хуулиа баталчихаад байхад төсвийн төсөлд уг асуудлыг орхигдуулсан байгааг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал шүүмжиллээ.
Ирэх оны төсвийн талаарх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,