Гэрэл зургийг MPA.mn
Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход зөвхөн насны болзол хангах бус, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг мөн харгалздаг билээ.
Хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийт 10-аас доошгүй жил төлсөн, өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрсэн даатгуулагч хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрхтэй. Харин 10 жил хүрээгүй НДШ төлсөн бол насны болзол хангасан ч Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй.
Тухайлбал, 8 жил НДШ төлсөн хүн тэтгэврийн насанд хүрсэн ч 10 жилийн доод шаардлагыг хангаагүй тул хувь тэнцүүлсэн өндөр насны тэтгэвэр авах боломжгүй.
Харин Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх үүсээгүй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авах нөхцөлийг тусад нь хангаж байгаа эсэхийг шалгах боломжтой.
Иймээс өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нас болон НДШ төлсөн нийт хугацаа гэсэн үзүүлэлтийг хамтад нь харгалзах шаардлагатай.

Эрдэнэт-Овоо:
USD | 3587