Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Нью-Йорк муж улаанбурханы тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор муж даяар гамшгийн онцгой байдал зарлалаа. Энэ нь 2025 оноос улаанбурханы тохиолдол эрчимжиж эхэлснээс хойш АНУ-ын мужийн түвшинд зарласан анхны арга хэмжээ болж байна.
Нью-Йоркт энэ оны аравдугаар сарын 3-ны байдлаар 108 тохиолдол бүртгэгдсэнээс 92 нь долдугаар сарын 15-наас хойш илэрчээ. Өвчлөл вакцинжуулалт харьцангуй бага хөдөө орон нутгийн 18 тойрогт голлон тархсан байна.
Онцгой байдлын хүрээнд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг MMR вакцин хийх боломжтой эмнэлгийн ажилтнуудын хүрээг нэмэгдүүлж, эм зүйчдэд хоёр болон түүнээс дээш насны хүүхдэд вакцин хийх эрх олгожээ.
АНУ-д энэ онд улаанбурханы 3,900 орчим тохиолдол бүртгэгдсэн нь 1991 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #улаанбурхан, #Нью-Йорк муж,

Эрдэнэт-Овоо:
USD | 3587