Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду багийн сүүлийн цугларалтыг орхисон шалтгаанаа тайлбарлаж, ахлах дасгалжуулагч түүнд өгсөн амлалтаа хоёр удаа зөрчсөн гэж мэдэгджээ.
Роналдугийн хэлснээр шинэ дасгалжуулагч түүнийг багийнхаа төлөвлөгөөнд чухал байр суурьтай гэж үзэж, тоглолтын ачааллыг нь тусгайлан зохицуулахаар тохиролцсон байна.
Тухайлбал, Норвегийн эсрэг тоглолтод түүнийг анх тоглуулахгүй байхаар төлөвлөж байсан ч тоглолтын өдөр 30 минут талбайд гаргана гэж мэдэгджээ. Роналду завсарлагааны үеэр халаалт хийсэн боловч эцэст нь тоглолтод оролцоогүй байна.
Тэрбээр үүнийг дасгалжуулагчийн өгсөн амлалтаа биелүүлээгүй анхны тохиолдол гэж үзжээ. Үүний дараа болсон уулзалтаар уг асуудлыг хэвлэлийн хурлын үеэр олон нийтэд үнэн зөв тайлбарлахаар тохиролцсон боловч дасгалжуулагч тохиролцоогоо дахин биелүүлээгүй гэж Роналду хэлсэн байна.
Ингэснээр тэр цугларалтыг орхих шийдвэр гаргажээ. Роналду энэ үйлдлийнхээ төлөө багийн нөхөд, хөгжөөн дэмжигчид болон Португалын ард түмнээс уучлал хүсээд, багийн ахлагчийн хувьд өөрт нь ногдуулах аливаа шийтгэлийг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.
Гэсэн хэдий ч Роналду шигшээ багаас бүрмөсөн явах бодолгүй байгаагаа онцолжээ. Тэрбээр биеийн байдал хэвийн, клубийнхээ төлөө тоглож байгаа тохиолдолд шийтгэлээ эдэлсний дараа Португалын шигшээ багт эргэн ирж, дахин тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: Reuters

Дархан:
USD | 3587