Франц улс цөмийн зэвсэг тээвэрлэх зориулалттай шинэ үеийн M51.3 баллистик пуужинг анх удаа туршилтаар харважээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олон зориулалтын "Auvergne" фрегат хөлөг дээрээс Францын Тэнгисийн цэргийн хүчний "Le Vigilant" цөмийн хөдөлгүүрт баллистик пуужингийн шумбагч онгоцноос M51.3 пуужинг харвасан туршилтыг ажигласан байна. Макрон туршилтыг Францын цөмийн тогтоон барих чадавхын найдвартай байдлыг харуулсан техникийн чухал амжилт гэж тодорхойлжээ. 

Тэрбээр уг хөтөлбөрт оролцсон Францын Зэвсэглэл, батлан хамгаалахын ерөнхий газар (DGA), Атомын энергийн комиссариат (CEA), "ArianeGroup", "Naval Group" болон Францын Тэнгисийн цэргийн хүчинд баяр хүргэсэн байна. "Эрх чөлөөтэй байхын тулд айдас төрүүлэхүйц байх ёстой. Харин айдас төрүүлэхийн тулд хүчирхэг байх ёстой" хэмээн Макрон хэлсэн байна.

Түүний мэдээлснээр Франц улс 2017 оноос эхлэн ойрын хэдэн арван жилд ашиглах стратегийн болон цөмийн зэвсгийн чадавхаа шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Ирэх арван жилд тус улс батлан хамгаалахын төсвөө хоёр дахин нэмэхээр төлөвлөсөн байна.

Мөн Францын дараагийн үеийн стратегийн шумбагч онгоцнуудын бүтээн байгуулалт үргэлжилж байгаа бөгөөд агаарын цөмийн тогтоон барих бүрэлдэхүүнд ашиглах гиперсоник болон маневрлах чадвартай стратегийн пуужингийн хөтөлбөрийг энэ онд эхлүүлсэн гэж Макрон мэдэгджээ.

Францын "M51" цуврал нь тус улсын цөмийн зэвсгийн стратегийн хүчний гол бүрэлдэхүүнд багтдаг шумбагч онгоцноос харвах баллистик пуужингийн систем юм.

#онцолсон, #баллистик пуужин, #Франц, #цөмийн зэвсэг, #M51.3 баллистик пуужин,