Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Хойд Солонгос АНУ-ыг Тайваньд зэвсэг нийлүүлж, цэргийн дэмжлэг үзүүлж байгаа нь Тайванийн хоолойн хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна хэмээн шүүмжилж, Вашингтонд анхааруулга өгчээ.
Тус улсын төрийн мэдээллийн KCNA агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Тайванийн талаарх бодлого бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна гэж Хойд Солонгосын олон улсын харилцааны шинжээч Ким Мён Чоль мэдэгдсэн байна.
Тэрбээр АНУ Тайванийн аюулгүй байдлын төлөө Хятадтай шууд сөргөлдөхөд бэлэн эсэх, үүний үр дагаврыг даван туулж чадах эсэхээ сайтар бодох хэрэгтэй гэжээ. Энэ мэдэгдэл нь Тайвань АНУ-д захиалсан 66 ширхэг F-16V Block 70 сөнөөгч онгоцны эхний хоёрыг хүлээн авсантай холбоотой аж.
Үүний зэрэгцээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдөрт илгээсэн мэндчилгээндээ Оросыг цаашид дэмжихээ илэрхийлжээ.
Ким Жон Ун хоёр орны иж бүрэн стратегийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлж, Оросын тусгаар тогтнол, аюулгүй байдлын ашиг сонирхол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах “шударга дайн” ялалтаар дуусна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна. Түүний захидалд Украины дайны талаар шууд дурдаагүй аж.
Хойд Солонгос, ОХУ-ын харилцаа 2024 онд харилцан батлан хамгаалах гэрээ байгуулснаас хойш эрчимтэй бэхжсэн. Украин болон Өмнөд Солонгосын тооцоолсноор Хойд Солонгос 2024 оноос хойш Оросын талд Украин дахь дайнд дэмжлэг үзүүлэхээр 14-15 мянга орчим цэрэг илгээсэн байна.
Эх сурвалж: Reuters