Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 20 гаруй асуудал хэлэлцэж эхлээд байна.

Хуралдаанаар Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улс-БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Х хуралдааны тухай асуудлыг хэлэлцэнэ.

Мөн УИХ-ын гишүүдийн санаачилсан дараах хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэхээр байна. Үүнд:

-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

-Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

-Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төсөл;

-Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.

Түүнчлэн зарим боомтод газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь хэмжээг ялгавартай тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг татан авах асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Италийн Милан хотод зохион байгуулагдах “Дэлхийн эртний өв, Афро-Евразийн орон зайн соёлын огтлолцол МЭӨ-800” үзэсгэлэнд оролцохтой холбоотой түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэх юм.

Үүнээс гадна “Биокомбинат” ТӨХК-ийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн их засварт хөрөнгө гаргах, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх арга хэмжээ болон 2026 оны эхний хагас жилийн иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар хэлэлцэнэ.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

16:31, 2026-10-07

Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томиллоо

Гэрэл зургийг MPA.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт бодлогын хэрэгжилтийг шуурхай уялдуулах, эдийн засгийн гадаад цочролд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, томоохон төсөл, реформын хэрэгжилтэд салбар хоорондын зохицуулалт хийх, үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож шуурхай арга хэмжээ авах чиг үүргийг дэд сайдын түвшинд бэхжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж Батбаярын Мөнхтамирыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томиллоо.

Б.Мөнхтамир өмнө нь Монголын Иргэний Агаарын Тээвэр(МИАТ) ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2025 оны арванхоёрдугаар сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар томилогдон ажиллаж байв. 

16:27, 2026-10-07

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан энэ сард болно

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан Сөүл хотод энэ сарын 29-31-нд болно. Тус хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг хэлэлцээд баталлаа.

Тус хуралдаан нь Монгол Улсын "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын "Стратегийн түншлэл"-ийн харилцаа, хамтын ажиллагааг улам бататган бэхжүүлэх, БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хэлэлцэж тохирсон ажлуудыг бодит ажил болгох, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой. 

Хуралдаанаар хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тухайлбал, Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, "Хавдар судлалын үндэсний II төв" байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар санал солилцоно. Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эрх ашгийг хамгаалах асуудлыг хэлэлцэнэ. 

16:24, 2026-10-07

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

2007 онд батлагдсан тус хуульд өмнө нь долоон удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч, бараа, материалыг бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх, шинэчлэх, санхүүжүүлэхтэй холбоотой зарчмын суурь өөрчлөлт хийгдээгүй өнөөг хүрсэн. Энэ хуулийг зөвхөн ерөнхий чиг үүрэг тодорхойлсон бус, төлөвлөлт, хадгалалт, сэлгэлт, санхүүжилт гэсэн бүх шатанд үйл явц, стандарт, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан, шинжлэх ухааны тооцоололд суурилсан, гамшгийн үед шуурхай ажиллах чадвартай “Процессын хууль” болгон шинэчлэх нэмэлт, өөрчлөлтийг хийлээ гэдгийг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна. 

16:23, 2026-10-07

"Хөвсгөл дулааны станц"-ын их засварын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Хөвсгөл аймгийн дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор "Хөвсгөл дулааны станц" ТӨХК-ийн их засвар болон бусад хойшлуулшгүй ажилд шаардлагатай гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. 

"Хөвсгөл дулааны станц" 55 МВт-ын суурилагдсан хүчин чадлаар 4000 орчим хэрэглэгчийг дулаанаар хангаж байна.

Тус аймагт өвөлжилт хүндрэх, "Хөвсгөл дулааны станц" ТӨХК санхүүгийн хүндрэлээс шалтгаалан засвар, шинэчлэлийг хугацаанд нь хийж чадахгуй болох, өвлийн их ачааллын үед шугам, сүлжээ, тоног төхөөрөмж доголдох эрсдэл үүсэхээр байгаа тул эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд энэхүү санхүүжилтийг шийдвэрлэжээ. 

16:18, 2026-10-07

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх зардлыг шийдвэрлэлээ

Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд  шаардагдах нэг тэрбум таван зуун сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Энэ зардалд бэлтгэл, бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зардлыг тооцжээ. 

Санхүүжилтийг шийдвэрлэснээр “Биокомбинат” ТӨХХК 1.5 сая тун вакциныг хоёр сарын хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр цаашид ямааны годрон өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Вакцины хүртээмж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлнэ гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцлов.

16:17, 2026-10-07

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Гэрэл зургийг MPA.mn

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2026 оны арван нэгдүгээр сарын 01-нээс 2027 оны гуравугаар сар  хүртэлх хугацаанд зургаа хүртэлх насны хүүхдэээмнэлэгт болон гэрээр асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас цахимаар ажиллуулахыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалж байна.

Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Э.Батшугар томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрт илрүүлийн талаар мэдээлэл хийлээ.

2026 оны тархвар судлалын 39 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний өвчлөл 10,000 хүн амд 46.5 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн гурван жилийн мөн үеийн үзүүлэлтээс өндөр байна. 78.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 60 орчим хувийг зургаа хүртэлх насныхан эзэлж байна.

Засгийн газраас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 2026 оны аравдугаар сарын 01-нээс улсын хэмжээнд зохион байгуулж байна. Эрт илрүүлэгт 3, 6, 11, 15 насны нийт 281895 хүүхэд хамрагдана. Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байна. 

16:12, 2026-10-07

Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ

Гэрэл зургийг MPA.mn

Экспортын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан,

Хилийн Гашуунсухайт боомтын зургаан замын уулзвар орчмын тээврийн хэрэгслийн түгжрэлийг арилгах арга хэмжээ авч, экспортын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтуудын хил дамнасан төмөр замын холболтын ажлыг шуурхай эхлүүлэх, Булган, Бичигт боомтод гаалийн автомат бүрдүүлэлтийн систем, ухаалаг гарц, нүүрсний шинжилгээний лабораторийг 2026 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулахыг тус тус үүрэг болголоо. Мөн гадаад худалдааны цахим нэг цонх системийг нэвтрүүлэхэд шаардлагатай худалдан авах ажиллагааг эрчимжүүлнэ. 

Монгол Улсын экспортын орлого сүүлийн 10 жилд 3.4 дахин өсөж, 2025 онд 15.7 тэрбум ам.долларт хүрсэн. Экспортын орлого энэ оны эхний есөн сарын байдлаар 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 54 хувийн өсөлттэй байна. 2026 оны улсын төсөвт төлөвлөсөн экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл оны эхний есөн сард 100 хувь хангагдлаа. 

Уул уурхайн экспортын биет хэмжээ нь жилийн төлөвлөгөөнөөс зэсийн баяжмал 100, нүүрс 95.7, төмрийн хүдэр 71.8, газрын тос 65 хувьтай байна. Экспортын орлого өссөнөөр гадаад валютын улсын нөөц есдүгээр сарын эцэст түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрч, валютын ханш тогтвортой байна. 

Уул уурхайн бус экспортын орлого эхний есөн сарын байдлаар 776 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 дахин өслөө. Тухайлбал, 2026 оны эхний есөн сарын байдлаар ноос, ноолууран бүтээгдэхүүнийх 244 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 73 хувиар, арьс ширнийх 2.3 сая ам.долларт хүрч, 109 хувиар тус тус өссөн байна. Харин мах, махан бүтээгдэхүүний экспорт 84 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 11 хувиар буурчээ.

13:16, 2026-10-07

Зургаа хүртэлх насны өвчтэй хүүхдээ асарч буй эцэг, эхэд цалинтай чөлөө олгоно

Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор бага насны хүүхэдтэй ажилтнуудыг дэмжих шийдвэр гаргалаа.

Тодруулбал, 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 6 хүртэлх насны томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдээ гэрээр болон эмнэлэгт асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчийн аль нэгийг ажлын 5 хүртэлх өдөр зайнаас ажиллуулах, цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэжээ.

Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхийг төрийн байгууллагуудын удирдлагад үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагуудыг мөн адил хэрэгжүүлэхийг уриалах юм байна.

Өмнөх жилүүдэд мөн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 6 хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчид ажлын 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгож байсан.

13:12, 2026-10-07

ЗГ: Мэдээлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

#онцолсон, #live, #засгийн газар, #livetext,