Ираны давж заалдах шатны шүүх дуучин Парасту Ахмадид оноосон 74 удаа ташуурдах ялыг хэвээр үлдээсэн талаар мэдээлжээ.
Парасту Ахмади 2024 оны арванхоёрдугаар сард YouTube-ээр шууд дамжуулсан тоглолтын үеэр хижаб өмсөөгүй, ханцуйгүй даашинзтай дуулсан байна. Түүний тоглолтын бичлэг цахим орчинд тарж, хэдэн сая үзэлт авсны дараа Ираны эрх баригчид түүнд болон уран бүтээлийн багийн найман гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Тэднийг өнгөрсөн зургаадугаар сард олон нийтийн ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, “садар самуун болон ёс бус материал” нийтэлсэн зэрэг үндэслэлээр буруутгасан байна.
Шүүхийн шийдвэрээр Ахмади болон түүний уран бүтээлийн багийн найман гишүүнд хоёр жилийн хугацаанд уран бүтээл хийх болон гадаад руу зорчихыг хориглосон бөгөөд 74 удаа ташуурдах ял оногдуулжээ.
Давж заалдах шатны шүүх ташуурдах ялыг хэвээр үлдээсэн нь Иранд эмэгтэйчүүдийн хувцаслалт, олон нийтийн тоглолтод тавигддаг хязгаарлалттай холбоотой маргааныг дахин олны анхаарлын төвд оруулж байна.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587