photo_2026-10-01_13-24-31 (3).jpg

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2026.10.01/ хуралдаан 10 цаг 52 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга М.Мандхай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 29 гишүүний 15 нь буюу 51.7 хувь нь хүрэлцэн ирснээр хуралдаан эхэллээ.

Гишүүдийн ирцийг доорх зурагнаас харна уу.

Screenshot 2026-10-01 at 10.52.04.png

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

photo_2026-10-01_13-24-32 (4).jpg

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Хоёр зүйлтэй уг төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал хэлэх гишүүн байсангүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

photo_2026-10-01_13-24-31 (4).jpg

Дараа нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.

photo_2026-10-01_13-24-31.jpg

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцуулсан.

Тус Байнгын хорооны эрхлэх асуудалтай холбоотойгоор хуулийн төсөлд дараах арга хэмжээг тусгасан байв. Тухайлбал, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр стратегийн хүнсний нөөцийг бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 20.0 мянган тонн мах, 100.0 мянган тонн улаанбуудай, 12.0 мянган тонн хүнсний ногооны нөөц бүрдүүлэхэд 150.0 тэрбум төгрөгийг төлөвлөж байна. Мөн хүнсний нөөцийн агуулах, хадгалалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөцийн татан авалт, борлуулалт, үлдэгдэл болон хөдөлгөөнийг цахим системээр бүртгэн хянах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан байна.

photo_2026-10-01_13-24-31 (5).jpg

Мөн 2026 оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэх бөгөөд үүнд эрүүл мэндийн салбарын цалинг 20, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтны цалинг 35, спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний цалин хөлсийг 50 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхэд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд тусгажээ.

photo_2026-10-01_13-24-32 (2).jpgphoto_2026-10-01_13-24-32 (3).jpg

Түүнчлэн тэвчиж болох зардлыг бууруулж, хэмнэлт хийх хүрээнд төрийн цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, томилолт, сургалт, эд хогшил, тавилга, автомашин, урсгал засвар, зөвлөх болон мэргэжлийн үйлчилгээний зардлыг хязгаарлахаар болжээ. Мөн хууль тогтоомжоор заавал олгохоор тогтоогоогүй тэтгэмж, урамшуулал, форум, хурал, баяр ёслол, олон нийтийн арга хэмжээ, сургалт, сурталчилгаа, контент бэлтгэх зэрэг тэвчиж болох зардлыг бууруулна. Улмаар 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч эхлээгүй, энэ онд бодит үр дүн гаргах боломж багатай зарим хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг дахин эрэмбэлэх зэргээр зайлшгүй хэрэгжүүлэхээс бусад арга хэмжээ, зардлыг он дуустал зогсоож, чөлөөлсөн эх үүсвэрийг иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, төрийн үндсэн үйлчилгээнд чиглүүлнэ хэмээн танилцуулгад дурдсан байв.

photo_2026-10-01_13-24-31 (2).jpg

Төсвийн тодотголын хүрээнд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, усны нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчны чиглэлийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодит хэрэгцээтэй төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгасныг Г.Тэмүүлэн сайд танилцуулгадаа онцолж байлаа.

Төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тооцсон байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан, О.Амгаланбаатар, М.Мандхай нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг төсөлд стратегийн хүнсний нөөцийг бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд төсөвлөсөн 150.0 тэрбум төгрөгийн үр дүнг хэрхэн тооцсон, улмаар энэхүү татаас, урамшууллыг аж ахуйн нэгжүүдэд давхардуулахгүй олгох бодлого барьж буй эсэхийг илүүтэй лавлаж байв.

photo_2026-10-01_13-24-32 (4).jpg

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Болорсүх, төсвийн тодотголд туссан татаасын хөрөнгийн тухайд гол нь нийлүүлэлтийн үр дүнг хангах зорилготой тул давхардал гарна гэдгийг онцолж байлаа. Мөн тэрбээр хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр стратегийн хүнсний нөөцийг бүрдүүлэхэд чиглүүлж буй тул хүнсний зоорь агуулах шинээр барих хөрөнгө оруулалтын зардал тусгаагүй гээд харин бэлэн байгаа хүнс, ногоо зоорийн түрээс, үйл ажиллагааны зардалд 4.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэв. Түүнчлэн нийтдээ 12 мянган тонн хүнсний ногооны худалдан авалтад 26.5 тэрбум, 62 мянган тонн улаанбуудайд 80.7 тэрбум, шатахууны 5.0 сая литрт 24.5 тэрбум төгрөгөөр нөөц бүрдүүлнэ гээд гурилын хувьд 3.9 тэрбум, маханд 20.0 мянган тоннд 10.1 тэрбум төгрөгийг хүүгийн татаас, дэмжлэгт зарцуулна хэмээн хариулсан.

photo_2026-10-01_13-24-30 (2).jpg

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, 2026 оны төсвийн тодотголын төсөлд буудайн урамшууллыг 12.7, хүнсний ногооны урамшууллыг 32.6 хувиар бууруулснаар инфляцид нөлөөлөх гол нэрийн бүтээгдэхүүн болох сүү, буудай, хүнсний ногоо үйлдвэрлэгчид бодит өртгөөрөө ажиллахаар бүтээгдэхүүний үнэ өснө гээд энэ асуудлыг хэрхэн тооцсон талаар тодруулж байлаа.

photo_2026-10-01_13-24-32.jpg

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хариултдаа, Инфляцид хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлдөг. Тийм ч учраас төсвийн тодотголын төсөлд 150 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр тусгасан нь инфляцийн эсрэг авах хариу арга хэмжээний нэг хэлбэр гэдгийг онцолсон.

Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,