Шатахууны хомсдол, түгээлтийн асуудлаар жолооч нарын бухимдал нэмэгдэж, өнөөдөр цуглан нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.

Шатахуун түгээх станцуудын гадна автомашины урт дараалал үүсэж, иргэд бензин авахын тулд олон цагаар хүлээх, зарим тохиолдолд шөнөжин дугаарлах нөхцөл байдал үргэлжилж байна.

Жолооч нар шатахууны хүртээмж, түгээлтийг хэвийн болгох, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, үүссэн нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлж буй.

Шатахууны шуурхай штабын мэдээллээр Монгол Улс шатахууны хэрэглээгээ импортоор бүрэн хангадаг бөгөөд есдүгээр сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд АИ-92 бензиний 20,500 тонн буюу ойролцоогоор 10 хоногийн хэрэглээний нөөцтэй байжээ.

Харин Засгийн газраас шатахууны импорт, нийлүүлэлт үргэлжилж байгаа бөгөөд хомсдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч буйгаа мэдээлсэн.

Мөн өмнө нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжит бүх хошуугаар шатахуун олгох, иргэдэд хязгаарлалт үүсгэхгүй байхыг үүрэг болгож байсан юм.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #онцлох зураг, #шатахууны хомсдол,