2026-10-01 13.48.29.jpg

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.10.01/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 60.7 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ өдрийн хуралдаанд Байнгын хорооны 28 гишүүнээс УИХ-ын гишүүн Э.Батшугар, С.Одонтуяа, Д.Батлут, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Б.Баярбаатар, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд, Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж, Б.Тулга, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Л.Мөнхбаатар, Д.Ганболд, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара нар хүрэлцэн ирж, оролцов.

2026-10-01 13.47.58.jpg2026-10-01 13.47.37.jpg

Хуралдааны эхэнд Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Хэлэлцэх товтой холбогдуулан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр, төсвийн тодотголыг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх талаар онцолсон. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэснийг сануулаад, хуралдааныг удирдав.

2026-10-01 13.47.46.jpg

Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдахдаа Хууль сахиулах үйл ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул намрын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

2026-10-01 13.47.18.jpg

Мөн Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахтай холбогдуулан шинжээч томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

2026-10-01 13.48.24.jpg

Энэ үеэр асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдээс 11 нь дэмжиж, 52.4 хувийн саналаар хуралдаан хаалттай горимд шилжлээ. Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

#live, #парламент, #улсын их хурал, #ХЗБХ, #PARLIAMENT.MN, #их хурал,