АН-ын 4/11 мэдээллийн цагаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс Хөдөө аж ахуйн салбарын 6.6 их наяд төгрөгийн хулгайн талаар мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан шатахууны хомсдол, нефтийн бүтээгдэхүүний нөөц болон импортын бодлоготой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр шатахууны хомсдол долоодугаар сараас бодитоор эхэлсэн бөгөөд Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд нөхцөл байдлыг шийдвэрлэх хангалттай хугацаа өгсөн ч өнөөдрийг хүртэл асуудал бүрэн шийдэгдээгүй гэж шүүмжиллээ.

Л.Мөнхбаясгалангийн хэлснээр, шатахууны нөөцийн сав барих зорилгоор импортлогч компаниудад 500 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Уг зээлийн хүүгийн татааст 2026 оны улсын төсвөөс 20 тэрбум төгрөг тусгасан ч энэ нь шатахууны хомсдолоос сэргийлэхэд хангалтгүй байгааг тэрбээр хэлэв.

Мөн тэрбээр дээрх зээлийг хэд хэдэн шатахуун импортлогч компани авсан талаар дурдсан бөгөөд үүнд “Шунхлай” 30 тэрбум, “Петро хаан” 10 тэрбум, “Шинэ эрин ойл” зургаан тэрбум, “Монсуль”, “Синчи ойл” тус бүр 5.1 тэрбум, “Тэс петролиум”, “Сан петролиум” тус бүр таван тэрбум, “Сод монгол” 3.1 тэрбум төгрөгийн зээл авсан гэж мэдээлэв.

Түүнчлэн нефтийн бүтээгдэхүүний импортын зах зээлд жилд ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө эргэлддэг гэж үзэж байгаагаа илэрхийлээд, энэ салбарын үнэ, импорт, нөөцийн бодлоготой холбоотой асуудлыг шалгах шаардлагатай гэж мэдэгдэв.

Л.Мөнхбаясгалан мөн Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар байр сууриа илэрхийлж, тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Монгол Улс дотооддоо бензин, дизель түлш үйлдвэрлэх боломжтой болно гэсэн хүлээлт бодит байдалтай нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа хэллээ.

Тэрбээр эцэст нь шатахууны хомсдолыг зөвхөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын асуудал гэж харах бус, Засгийн газрын хэмжээнд хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдэв.

#онцолсон, #live, #АН4/11,