Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ, Ираны хооронд үргэлжилж буй дайн долоо дахь сардаа үргэлжилж, Ираны энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд эдийн засгийн дарамт улам нэмэгдэж байна. АНУ-ын хориг болон далайн блокадын улмаас тус улсын нефтийн экспорт, улсын орлого хүндээр хумигдсан талаар Reuters мэдээлжээ.
Иранд хүнсний бүтээгдэхүүн, түрээс, эм тариа зэрэг зайлшгүй хэрэгцээний зардал огцом өссөн байна. Reuters-ийн ярилцсан иргэдийн зарим нь өмнө нь худалдан авдаг байсан барааныхаа хэмжээг эрс багасгаж, хадгаламжаа зарцуулах, бүр хямд амьдралын нөхцөлтэй газар руу нүүхээс өөр аргагүй болжээ.
Тухайлбал, Тегеран хотын нэгэн ресторан ажиллуулдаг Бехнам Риази үйлчлүүлэгчдийн худалдан авах чадвар буурсан тул үнийг нэмэх боломжгүй болсон ч бизнесээ хаавал ажилгүй болох эрсдэлтэй байгаагаа ярьжээ. Харин нэгэн дэлгүүрийн эзэн үйлчлүүлэгчид өмнө нь таваас арван ширхэгээр авдаг байсан бараагаа одоо хоёрхон ширхэгээр авч байгааг хэлсэн байна.
Мөн эм, эмнэлгийн үйлчилгээний үнэ нэмэгдэж, зарим төрлийн эмийг олоход хүндрэлтэй болсон аж. AP агентлагийн мэдээлснээр зарим эмийн үнэ гурав дахин нэмэгдсэн бөгөөд зарим эмийн үнэ бүр зургаа дахин өссөн тохиолдол бүртгэгджээ.
Үүний зэрэгцээ Ираны эрх баригчид дайн болон эдийн засгийн дарамтыг даван туулахын зэрэгцээ эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болгоомжилж байгаа талаар Reuters мэдээлсэн байна. Харин ярилцлагад орсон иргэдийн хувьд өдөр тутмын амьдралаа залгуулах асуудал нэн тэргүүнд тавигдаж, жагсаал цуглаанд оролцохоос илүү амьжиргаагаа хэрхэн авч явахад анхаарч байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#иран,