Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг хиймэл оюуны тусламжтайгаар хүний өмнөөс бие даан ажиллах "AI агент" технологи хүлээж байснаас удаан хөгжиж байгааг мэдэгджээ.

Тэрээр энэ талаар компанийн улирлын санхүүгийн тайлангийн үеэр хөрөнгө оруулагчидтай уулзахдаа ярьсан байна.

Зукербергийн тайлбарласнаар AI агентууд нь хэрэглэгчийн өмнөөс бие даан даалгавар гүйцэтгэж, төлөвлөгөө гаргах, мэдээлэл хайх, худалдан авалт хийх зэрэг илүү төвөгтэй ажлыг хийх боломжтой байх ёстой. Гэвч ийм системүүдийг бодит хэрэглээнд найдвартай ажиллуулахад техникийн олон хүндрэл байсаар байгаа аж.

Тэрээр хэлэхдээ, одоогийн том хэлний загварууд мэдлэг, ярианы чадвараараа эрчимтэй хөгжиж байгаа ч олон шат дамжлагатай ажлыг алдаагүй төлөвлөж, бие даан гүйцэтгэх түвшинд хүрэхэд илүү их хугацаа, судалгаа шаардлагатай гэж онцолжээ. Иймээс AI агентуудын өргөн хэрэглээ салбарынхны таамаглаж байсан хугацаанаас хойшлох төлөвтэй байгааг дурдсан байна.

Гэсэн хэдий ч Meta энэ чиглэлийн хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хиймэл оюуныг Facebook, Instagram, WhatsApp зэрэг платформдоо илүү өргөн нэвтрүүлэх зорилготой байна. Мөн компанийн хөгжүүлж буй нээлттэй эхийн Llama загварууд нь ирээдүйн AI агентуудын үндсэн технологийн нэг болно гэж Зукерберг үзэж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

#Зукерберг,