Гэрэл зургийг MPA.mn
"Оюу толгой" компанийн баяжмал тээвэрлэдэг авто замыг жагсагчид 17-ны 09.00 цагт тус замыг хаасан юм.
"Өнөөдөр буюу 2026 оны 6‑р сарын 17‑ны өглөөний 9 цагаас эхлэн “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор баяжмал тээвэрлэлтийн замыг хаагаад байна.
Үүний улмаас хуваарьт баяжмал тээвэрлэлт зогсож, экспорт тасалдах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэл үүслээ. Экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй байна" гэж тухайн компаниас мэдэгдээд байв.
Тэгвэл өнөөдөр “Оюу толгой” компаниас:
"Баяжмалын экспортын цуваа хэвийн явж эхэллээ.
Монгол Улсын эдийн засагт эргэлдэж буй 3 төгрөг тутмын 1 нь уул уурхайн салбараас орж ирж байна.
Оюу толгой үйлдвэр нь өдөр бүр дунджаар 23 тэрбум төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шууд болон дам нөлөөгөөрөө эдийн засгийн 10 гаруй хувийг бүрдүүлж байна" гэж мэдээллээ.

#онцолсон, #"Оюу толгой" компани, #баяжмал тээвэрлэдэг авто зам,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567