ХУД 24-р хороо "Вива сити" урд Туул голын эрэг дээр баавгай байна гэх дуудлага өчигдөр 13:48 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэний дагуу Дүүргийн ОБХэлтсийн орлогч даргаар ахлуулсан дөрвөн алба хаагч нэг автомашинтай гарч тухайн байрлалд очиж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Нэмэлтээр Дүүргийн засаг дарга, Онцгой байдлын хэлтсээс 9 алба хаагч, хоёр автомашин нэг дронтой, Нийслэлийн аврах ангиас долоон алба хаагч, нэг автомашин, нэг завьтай, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн долоон алба, хоёр автомашинтай, Цагдаагийн байгууллагаас 31 алба хаагч, 7 автомашинтай, Байгаль орчны яам, нийслэлийн байгаль орчны газраас 4 алба хаагч, 2 автомашин, 1 дронтой, нийт 55 алба хаагч, 15 автомашинтай ажилласан.
Тус дүүргийн Онцгой комиссын шуурхай штабыг 17:17 цагт байгуулсан. Онцгой комиссын даргын шийдвэрээр баавгай байх магадлалтай гэж үзсэн бичлэгийг дахин нягталж үзэх үүрэг өгсний дагуу үзэхэд, хүн байх магадлалтай бүрсгэр бичлэг байна гэж үзэж, 19:10 цагт 9 хүний бүрэлдэхүүнтэй баавгай орсон гэх бургасанд мөр хайх болон самналт хийхэд баавгайн мөр оллоогүй харин иргэн Б.Б унтаж байсныг олж, мэдүүлэг авахад 13:30 цагийн орчим бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлсэн нь баавгай байх магадлалтай гэх камeрийн бичлэгийн цаг үeтэй таарч байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.
Дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб 01:10 цагт хуралдаж, нөхцөл байдлыг үнэлж, ажиллаж байгаа бүлгүүдийг буулгаж, хөдөлгөөнт ажиглалтын эргүүлийн бүлэг гаргах шийдвэр гаргасан болно.

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар: