Сүүлийн өдрүүдэд уул уурхайн салбартай холбоотой үүсээд буй нөхцөл байдал олон нийтийн анхаарлыг татаж, салбарын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн тогтвортой байдал, цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд хурцаар хөндөгдөж байна.
Монголын уул уурхайн үндэсний ассоциаци нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ аливаа санал зөрөлдөөн, маргаантай асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд, нээлттэй хэлэлцээ, харилцан ойлголцолд тулгуурлан шийдвэрлэх нь Монгол Улсын эрх ашиг, эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын орчныг хамгаалах зөв гарц гэж үзэж байна. Аливаа асуудал, зөрчил, санал гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэх нь эрх зүйт төрийн үндсэн зарчим билээ.
Монгол Улсад төр, орон нутаг, иргэд, аж ахуйн нэгжүүд болон хөрөнгө оруулагчдын хооронд үүссэн асуудлыг хууль ёсны хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх тогтолцоо, боломж бүрэн бий. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаанд саад учруулах нь улсын нэгдсэн төсөв, экспортын орлого, валютын урсгал, ажлын байр, ханган нийлүүлэлтийн сүлжээ болон үндэсний эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг онцлон тэмдэглэж байна.
Уул уурхайн төслүүдийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн шаардлага, байгаль орчны хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг хариуцлагатай уул уурхайн зарчимд бүрэн нийцсэн байх шаардлагатай бөгөөд үүссэн асуудал, илэрсэн аливаа зөрчил, дутагдлыг холбогдох хууль, журмын дагуу шуурхай арилгаж, олон нийтэд ил тод мэдээлэн ажиллах нь зүйн хэрэг. Иймд талууд аливаа асуудлыг хууль дээдлэх зарчим, бодит мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэл, харилцан хүндэтгэлтэйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг уриалж байна.
Монголын уул уурхайн үндэсний ассоциаци

#Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, #хөрөнгө оруулалтын орчин,