Монгол Улсын шилжилт хөдөлгөөний чиг хандлагын талаарх онцлох дүгнэлтүүдийг танилцуулж байна. 

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь дэлхийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, статистик мэдээлэл болон бодлогын хөгжлийг иж бүрнээр хамарсан салбарын тэргүүлэх хэвлэл болох 2026 оны Дэлхийн шилжилт хөдөлгөөний тайлан-г танилцуулж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, хүн ам зүйн шилжилт, хөдөлмөрийн зах зээлийн хувьсал өрнөж буй өнөөгийн нөхцөлд шилжилт хөдөлгөөн нь хөгжлийг тодорхойлох голлох хүчин зүйл болж байгааг уг тайланд онцолжээ.

Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт дотоод шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлж, хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн иргэдийн амьжиргаа, нийгэм эдийн засагт нөлөөлж, диаспора буюу хилийн чанад дахь монголчууд улс, эх орныхоо хөгжлийг үндэсний хил хязгаараас давуулан тэлж байна.
Иймд хүмүүс шилжин суурьших эсэхэд бус, харин шилжилт хөдөлгөөнийг хэрхэн хүртээмжтэй, аюулгүй, эмх цэгцтэй зохион байгуулах вэ гэдэгт гол асуудал оршиж байна.
Шилжилт хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, дотоод шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, диаспорын оролцоотой уялдуулан зөв төлөвлөж чадвал Монгол Улс шилжилт хөдөлгөөнийг хөгжлийн шинэ боломж болгон ашиглах боломжтой.

2026 оны тайлангийн онцлох хэсгүүд

Тайлан нь шилжилт хөдөлгөөнийг зөвхөн хүн амын хөдөлгөөн бус, харин уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, хөдөлмөрийн зах зээл, хөгжлийн бодлоготой нягт холбоотой асуудал хэмээн авч үзэж байна. Монгол Улсын хувьд дараах дөрвөн чиглэл онцгой ач холбогдолтой байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжин суурьшилт: Байгаль орчны нөлөөгөөр үүсэх шилжилт хөдөлгөөн
Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий даяар хүний шилжилт хөдөлгөөнд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг бөгөөд ихэвчлэн дотоод шилжилт хөдөлгөөнөөр илэрдэг. Монгол орны хувьд зуд, ган, бэлчээрийн доройтол, усны хүртээмжийн асуудал зэрэг уур амьсгалын эрсдэл нь өрхийн амьжиргаа, мал аж ахуй, орон нутгийн тогтвортой байдалд шууд нөлөөлж байна.
Ийм нөхцөлд шилжилт хөдөлгөөн нь ихэвчлэн өрхийн түвшинд, үе шаттайгаар явагддаг. Иргэд амьжиргаагаа сайжруулах боломж, боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээний хүртээмж, ажлын байр эрэлхийлэн хот суурин газар руу шилжин суурьшиж байна. Энэ нь нэг талаас өрхийн дасан зохицох арга хэлбэр боловч, нөгөө талаас хотын үйлчилгээ, орон сууц, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын системд нэмэлт ачаалал үүсгэдэг.
Тайланд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дотоод шилжилт хөдөлгөөнийг зохистой төлөвлөж, чиглэсэн дэмжлэг үзүүлэхгүй бол урт хугацаандаа эмзэг байдал, ядуурал, тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцолжээ. Харин шилжилт хөдөлгөөнийг урьдчилан тооцоолж, бодлогын түвшинд төлөвлөж чадвал энэ нь уур амьсгалын дасан зохицлын нэг хэлбэр болж, өрх, орон нутаг, хотуудын даван туулах чадамжийг нэмэгдүүлэх боломжтой.

Дотоод шилжилт хөдөлгөөн: Монгол орны шилжин суурьшилтын хэв маяг, онцлог
Дэлхий даяар дотоод шилжилт хөдөлгөөн нь гадаад шилжилт хөдөлгөөнөөс илүү олон хүний амьдралд нөлөөлдөг байна. Монгол Улсын хувьд хөдөө орон нутгаас хот суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн давамгайлсан хэвээр байгаа нь боловсрол, ажлын байр, эрүүл мэндийн үйлчилгээ, зах зээлд ойртох хэрэгцээтэй холбоотой.
Дотоод шилжилт хөдөлгөөнийг хөгжлийн бодлогын үндсэн асуудал гэж үзэх шаардлагатайг тайланд онцолжээ. Өөрөөр хэлбэл, шилжин суурьшилтыг зөвхөн хүн амын бүртгэл, хотын ачаалал, түр зуурын нийгмийн асуудал гэж харахаас илүүтэйгээр хот төлөвлөлт, орон нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, боловсролын бодлоготой уялдуулан авч үзэх шаардлагатай юм.
Хотжилт, ялангуяа Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл нь дотоод шилжилт хөдөлгөөний бодлогын ач холбогдлыг тодотгож байна. Эмх цэгцгүй дотоод шилжин суурьшилт үйлчилгээний хүртээмж, орон сууц, ажил эрхлэлт, нийгмийн тэгш байдалд дарамт учруулдаг бол, зөв зохион байгуулж чадвал орон нутгийн болон хотын хөгжлийг илүү уялдаатай, хүртээмжтэй болгох боломжтой.

Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн: Дасан зохицох аргаас хөгжлийн хэрэгсэл рүү
Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн нь аюулгүй, зохион байгуулалттай, ур чадварт суурилсан үедээ өндөр үр өгөөжтэй байдаг. Тухайлбал, албан ёсны сувгаар дамжсан хөдөлмөрийн зуучлал мөлжлөг, аливаа эрсдэл, мэдээллийн тэгш бус байдлыг бууруулж шилжин суурьшигчдын эрхийг хамгаалах нөхцлийг бүрдүүлдэг.
Тайланд хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөнийг зөвхөн гадагш чиглэсэн ажиллах хүчний урсгал гэж бус, харин ур чадварын эргэлт, мэдлэгийн солилцоо, өрхийн орлогын нэмэгдэл, гадаад гуйвуулгын хөгжлийн үр нөлөөтэй холбон авч үзэж байна. Зөв зохицуулсан хөдөлмөрийн шилжилт нь оюуны дайжилт бус, харин мэдлэг, туршлага, хөрөнгө оруулалт эх орондоо эргэн чиглэх боломжийг бүрдүүлдэг.
2026 оны Дэлхийн шилжилт хөдөлгөөний тайланд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ёстой гэсэн ойлголтыг няцааж, харин аюулгүй, эмх цэгцтэй, ур чадварт суурилсан хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн шилжин суурьшигчийн төрөлх болон хүлээн авагч орны аль алинд нь эерэг нөлөө үзүүлдэг болохыг онцолжээ.

Диаспора оролцоо: Монголын хөгжлийн хүрээг тэлэх нь
Диаспора буюу хилийн чанад дахь Монгол иргэдийг зөвхөн шилжин суурьшигчид гэж харах бус, харин хөгжлийн чухал оролцогчид гэж үзэх шаардлагатай. Диаспора нь гадаад гуйвуулга, ур чадвар, мэдлэг, мэргэжлийн сүлжээ, хөрөнгө оруулалт, шинэ санаачилгаар дамжуулан эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулдаг.
Сүүлийн арав гаруй жилд Монгол диаспора иргэдээс эх орондоо гуйвуулсан гадаад гуйвуулгын хэмжээ хоёр дахин өссөн байна. Гэвч диаспорагийн хувь нэмэр зөвхөн мөнгөн гуйвуулгаар хязгаарлагдахгүй. Тэдний мэргэжлийн туршлага, мэдлэг, боловсрол, танилын хүрээ, хөрөнгө оруулалтын боломжийг зорилтот, зохион байгуулалттайгаар дэмжсэн тохиолдолд хөгжлийн нөлөө нь илүү тодосч гарч ирнэ.

Монгол Улсын хувьд диаспора оролцоо нь:
•    уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн орон нутгийн иргэдийн даван туулах чадамж, сэргэлтийг дэмжих;
•    хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөнийг ур чадварын шилжилт, мэдлэгийн солилцоо, хөрөнгө оруулалттай уялдуулах;
•    хилийн чанад дахь Монгол иргэдийн оролцоог эх орны хөгжил, инновац, хүний нөөцийн бодлоготой холбох стратегийн боломжийг бүрдүүлнэ.

#Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага,