Хүний эрхийн Үндэсний Комиссоос (ХЭҮК) унадаг дугуй, скүүтер, цахилгаан дугуй, мопед, мотоциклын хэрэглээ нэмэгдэж, осол гэмтэл жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний соёл, хариуцлагыг дээшлүүлэх аюулгүй зорчих эрхийг хамгаалах зорилгоор “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд  дараах цогц арга хэмжээг шуурхай авах шаардлагатай гэж үзэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд  Комиссын гишүүний зөвлөмж хүргүүллээ.

Улаанбаатар хотын автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, мопед, суррон зэрэг бичил тээврийн хэрэгслийн хэрэглээ огцом өсч, замын хөдөлгөөнд ихээр оролцох болсон. Гэвч эдгээр тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт, аюулгүй байдлын стандарт, хяналтын тогтолцоо хангалтгүй байна.

Уг асуудлын мөрөөр холбогдох баримт, албан тушаалтнаас гаргасан тайлбар, эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын мэдээллээр сүүлийн 3 жилийн хугацаанд цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өссөн байна.

 “Жэт шэйринг монголиа“ ХХК-ийн цахилгаан скүүтерийн аппликэйшинг 120,000 хэрэглэгч татаж, өдөрт дунджаар 4,500-5,000 хүн, “Ви Эм Си Групп“ ХХК-ийн аппликэйшинг 1,100,000 хэрэглэгч татаж, өдөрт дунджаар 12,900 хүн, “Эко технологи“ ХХК-ийн цахилгаан дугуйн аппликэйшинг 11,150 хэрэглэгч ашиглаж байгаа нь нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ цаашид эрчимтэй өсөх төлөвтэй байгааг илтгэж байна.  

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, мопед, суррон зэрэг бичил тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, гэмтэл 2022 онд 50, 2023 онд 149, 2024 онд 446, 2025 онд 2,792 бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 6 дахин өссөн байна. Түүнчлэн 2025 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын 46.6 хувийг 10-19 насны хүүхэд, өсвөр насныхан эзэлж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Мөн дээрх төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй нас баралтын тоо 2024 онд 3, 2025 оны эхний 10 сарын байдлаар 5 болж нэмэгдсэн нь цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, мопед, суррон зэрэг бичил тээврийн хэрэгсэл хүний амь насанд ноцтой эрсдэл учруулж буйг батлан харуулж байна.

1. Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “мопед“, “унадаг дугуй“, “мотоцикл“-ын ангиллыг тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигчийн эрх, үүргийг зохицуулсан боловч цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, суррон болон түүнтэй адилтгах бичил тээврийн хэрэгслийн ангилал, техникийн үзүүлэлт, замын хөдөлгөөнд оролцох нөхцөл, шаардлагын талаар тусгайлан зохицуулаагүй байна.

Цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэрэг бичил тээврийн хэрэгслийн ангилал, тодорхойлолтыг холбогдох хууль, тогтоомжид шинээр тусгаж зохицуулах, тухайн тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн болон бусад шаардлагыг тодорхойлох, мөн эдгээр тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага, жолоодох насны болон хурдны хязгаарлалт, хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн болон хориглосон бүс, маршрут зэрэг үндсэн харилцааг хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай байна.

2. Зөвшөөрөл олгох зохицуулалтын хүрээнд: Цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, мопед, суррон зэрэг бичил тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.13 дахь хэсэгт “нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай ашиглах“ заасныг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга олгохоор зохицуулсны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зөвшөөрөл олгож байна.

Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрлийг тухайн үйл ажиллагааны зорилго, нөхцөл болон эрсдэлийн түвшнээс нь хамааран тусгай болон энгийн гэж ангилж, олгохоор тусгасан байна. Тодруулбал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй, эсхүл тусгай шаардлага, мэргэжлийн шалгуур хангуулах шаардлагатай үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгодог бол нэг удаагийн шинжтэй болон ахуйн хэрэгцээний үйл ажиллагаанд энгийн зөвшөөрөл олгохоор зохицуулжээ.

Гэвч Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зам, тээврийн салбарын тусгай болон энгийн зөвшөөрөлтэй үйл ажиллагааны жагсаалтад мопед, скүүтер болон түүнтэй адилтгах бичил тээврийн хэрэгслийн үйлчилгээ, түрээсийн үйл ажиллагааг огт тусгаагүй байна.

3. Зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулж буй байдал: Зөвшөөрлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хуульд заасан тохиолдолд эрх бүхий этгээд нь зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай шаардлага, нөхцөлийг хэрэгжүүлэх зорилгоор зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулж болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэрээний нөхцөл, шаардлага, гэрээ байгуулахтай холбоотой харилцааг холбогдох хуулиар зохицуулна” гэж тус тус заажээ.

Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээллээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2026 оны А/552 дугаар захирамжаар цахилгаан мопед, скүүтер болон түүнтэй адилтгах бичил тээврийн хэрэгслийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг зургаан аж ахуйн нэгжид олгож, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг гэрээгээр зохицуулах, гэрээ байгуулах ажлыг Нийтийн тээврийн бодлогын газарт даалгаснаас үзэхэд  энэ төрлийн үйл ажиллагаанд тавигдах зарим шаардлага, нөхцөлийг гэрээгээр зохицуулах практик хэрэгжиж байх тул энэхүү харилцааг хуульчлах шаардлагатай. 

Тус газраас үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээгээр үйлчилгээ эрхлэгчдэд бүртгэл, хяналтын цахим систем ашиглах, тээврийн хэрэгслийн хурд, чиглэл, байршлыг хязгаарлах программ хангамж суурилуулах, мөн төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем болох И-Монголиа болон “ХУР” системтэй холбох үүрэг хүлээлгэсэн нь хэрэглэгчийн байршлын мэдээлэл, хөдөлгөөний маршрут зэрэг хувийн шинжтэй өгөгдлийг техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар цуглуулах, боловсруулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хэрэглэгчийн хувийн шинжтэй мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохицуулалтыг гэрээнд тодорхой тусгаагүй байгаа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар баталгаажуулсан хүний хувийн мэдээллээ хамгаалуулах болон бусад эрх, эрх чөлөө зөрчигдөх эрсдэлтэй байна.  

4. Тээврийн цагдаагийн албаны мэдээллээр тус алба нь зөвхөн авто зам дээр гарсан зам тээврийн осол, гэмтлийг бүртгэж, шалган шийдвэрлэх чиг үүрэгтэй бөгөөд явган хүний зам болон нийтийн эзэмшлийн зам талбайд гарч буй осол, зөрчлийг бүрэн хамруулан бүртгэх эрх зүйн зохицуулалтгүй байна.

Түүнчлэн бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс зам тээврийн осолд өртсөн иргэн учирсан хохирлоо барагдуулах, зөрчил гаргагчид хариуцлага тооцох, даатгал болон нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна.

5. Хяналт, хариуцлагын тогтолцооны хүрээнд: мопед, скүүтер болон түүнтэй адилтгах бичил тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох нөхцөл, хязгаарлалтыг тогтоосон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2026 оны А/387 дугаар захирамжаар тээврийн хэрэгслийг 16-аас дээш насны хүн жолоодох, унадаг дугуйн зам, эгнээгээр зорчих, боломжгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун зах, хөвөөгөөр явах, замын тэмдэг, тэмдэглэлээр тогтоосон зориулалтын зогсоолд байрлуулах, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх зэрэг шаардлагыг мөрдүүлэхээр зохицуулж, холбогдох байгууллагуудад хэрэгжилтийг хангуулж, зөрчилд хариуцлага тооцохыг үүрэг болгожээ.

Гэвч дээрх зохицуулалтын хэрэгжилт бодит байдалд хангалтгүй байна. 2025 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын 46.6 хувь нь 10-19 насны хүүхэд, өсвөр насныхан байсан бол 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс бичил тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцож эхэлснээс хойш ердөө 10 хоногийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 102 осол, гэмтэл бүртгэгдсэн байна. Үүнээс 16-аас доош насныхан 14.7 хувь, 16-18 насныхан 27.5 хувийг эзэлж байгаа нь тогтоосон насны хязгаарлалтын хэрэгжилт сул, хяналт хангалтгүй байгааг илтгэж байна.

Дээрх төрлийн тээврийн хэрэгсэл хэрэглэгчийн насны баталгаажуулалтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монголиа)-д тулгуурлан хийхээр зохицуулсан боловч насны доод хязгаарыг автоматаар хязгаарлах тохиргоо бүрэн хийгдээгүй, банкны эрх болон өмнө бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээллээр дамжин нэвтрэх боломжтой зэрэг нь насанд хүрээгүй хүүхэд үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн зарим зориулалтын зогсоолыг сургууль, цэцэрлэг орчмын бүсэд хийсэн нь дээрх үйл ажиллагааны нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад тогтоогдсон бөгөөд энэ нь хүүхэд, өсвөр насныхны хэрэглээг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

Нөгөө талаас, тодорхой бүсэд зорчих, сургууль, цэцэрлэг, орон сууцны хороололд нэвтрэхийг хязгаарлах зохицуулалт байгаа боловч байршлын хяналтын системийн бодит хэрэгжилт сул, зөрчил гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, хариуцлага тооцох механизм тодорхойгүй байна.

Дээр дурдсан нөхцөл байдалтай холбогдуулан дараах цогц арга хэмжээг шуурхай авах шаардлагатай гэж үзэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

1. Цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэрэг бичил тээврийн хэрэгслийн ангилал, тодорхойлолтыг холбогдох хууль, тогтоомжид шинээр тусган зохицуулж, тэдгээрт тавигдах техникийн болон бусад шаардлагыг тодорхойлох; 

2. Бичил тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага, жолоодох нас, хурдны хязгаар, хамгаалах хэрэгслийн хэрэглээг тодорхойлж, зөрчил илрүүлэх, шуурхай арга хэмжээ авах, хариуцлага тооцох хяналтын тогтолцоог боловсронгуй болгох; 

3. Бичил тээврийн хэрэгслийн үйл ажиллагааны зөвшөөрлийг шинээр тусгайлан зохицуулах шаардлагатай эсэхийг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 14, 15 дахь хэсэгт заасан журмын дагуу судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээнд тулгуурлан тодорхойлж, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал, дүгнэлт гаргаж, энэ салбарын зөвшөөрөл, хяналт, хариуцлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох; 

4. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгох, бүртгэлжүүлэх, үйл ажиллагаанд тавих шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлага, төрийн хяналт, аюулгүй ажиллагааны стандартыг мөрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх; 

5. Бичил тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, гэмтлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, холбогдох байгууллагуудын мэдээлэл солилцох тогтолцоог сайжруулах; 

6. Замын хөдөлгөөнд оролцох бүсчлэл, маршрутыг тодорхой тогтоож, хөдөлгөөнд оролцох зам, эгнээний зохицуулалтыг нарийвчлан зохицуулах, шаардлагатай тохиолдолд тусгай зам, эгнээний тусгаарлалтыг хийх, зориулалтын зогсоолын хүртээмж, байршлыг оновчтой төлөвлөх; 

7. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийт, ялангуяа хүүхэд, өсвөр насныханд чиглэсэн сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулах. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд Зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаарх мэдээллийг нотлох баримтын хамт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлнэ үү. 

#онцолсон, #хэүк, #сайд С.Амарсайхан,