Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

НҮБ-ын Ерөнхий ассамблей чуулж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр жилийн хугацаатай ажиллах Аюулгүйн зөвлөлийн байнгын бус 15 гишүүний бүрэлдэхүүнд Австри, Киргиз, Португал, Тринидад ба Тобаго, Зимбабве гэсэн таван улсыг сонголоо. 

Баруун Европ болон бусад орнуудын бүлэгт ногдох хоёр суудлын төлөөх өрсөлдсөн Герман 104 санал авснаар гуравдугаар байрт орж, хасагдсан байна. Харин тус бүлгээс Португал 134 санал, Австри 131 санал авч тус тус шалгарчээ. 

Ази-Номхон далайн бүлгийн суудлын төлөө Филиппин болон Кыргыз улсуудын хооронд өрнөсөн өрсөлдөөн дөрвөн үе шаттай санал хураалтын дараа шийдэгджээ. Сүүлийн санал хураалтаар Кыргыз улс гуравны хоёр буюу олонхын саналыг авч, 142 саналаар түүхэндээ анх удаа Аюулгүйн зөвлөлд суудал эзэмшихээр боллоо. 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн АНУ, Их Британи, Франц, Хятад, Орос гэсэн хориг тавих эрх бүхий байнгын таван гишүүнээс гадна үлдсэн 10 гишүүнийг ээлжлэн сонгодог бөгөөд жил бүр таван шинэ гишүүн нэмэгддэг журамтай. Энэ удаад Зимбабве улс Сомалийг, Тринидад ба Тобаго улс Панамыг, Португал болон Австри улсууд Дани, Грекийг, харин Кыргыз улс Пакистаныг тус тус орлохоор болж байна. 

Бахрейн, Колумб, Бүгд найрамдах Ардчилсан Конго, Латви болон Либери улсууд 2027 оны эцэс хүртэл байнгын бус гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах юм. Мөн Ерөнхий ассамблейгаас Бангладешийн Гадаад хэргийн сайд Халилур Рахманыг ирэх есдүгээр сард эхлэх 193 гишүүнтэй тус байгууллагын 81 дүгээр чуулганы ерөнхийлөгчөөр сонгосон байна. 

Эх сурвалж: Reuters 

#нүб, #Баруун Европ,