Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Өнгөрсөн баасан гарагт 2025 оны аравдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч буураад байсан алт, мөнгөний үнэ Даваа гарагт эргэн өсжээ.

Гринвичийн цагаар 20:15 цагийн байдлаар алтны үнэ 1.7 хувиар буюу 66.11 ам.доллароор нэмэгдэж, унц нь 3941.95 ам.долларт хүрсэн байна. Харин мөнгөний үнэ 3.45 хувиар өсөж, унц нь 50.58 ам.доллар болжээ.

Үнэт металлын ханш өсөхөд газрын тосны үнэ буурч, инфляц нэмэгдэхтэй холбоотой болгоомжлол намжсан нь нөлөөлсөн гэж үзэж байна.

Өнгөрсөн Баасан гарагт технологийн хувьцааны огцом уналтаас шалтгаалан хөрөнгө оруулагчид бэлэн мөнгөний нөөцөө нэмэгдүүлэхээр алтаа зарж, үнэ нь 3.5 хувиар буурсан юм. Мөн бусад хөрөнгө оруулалтын алдагдлаа нөхөх шаардлага алтны борлуулалтыг нэмэгдүүлжээ.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Алт, #Мөнгө,