нүүр.jpg

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2026.11.04/ 15 цаг 41 минутад 29 гишүүний 15 буюу 51.7 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, гурван хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааныг Байнгын хорооны дарга М.Мандхай даргалж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.8-д заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан.

Энэ өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Д.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, М.Мандхай, Т.Мөнхсайхан, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат, Р.Сэддорж, С.Одонтуяа, Ж.Чинбүрэн, Б.Уянга нар хүрэлцэн ирсэн юм.

photo_2026-11-04_19-40-47 (2).jpg

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам орон нутагт, асуулгад хариулах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат гадаадад томилолттой ажиллаж байгааг дурдав. Иймд асуулгын хариуг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргав. Уг асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүнээс 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлэг байлаа.

photo_2026-11-04_21-29-19.jpg

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулав.

Улсын Их Хурлаар 2025 оны 7 дугаар сарын 9-ны өдөр батлагдсан Усны тухай хуульд өөрчлөлт орсноор Монгол орны усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламж барих үүд хаалгыг нээж, байгаль орчин, усны нөөцийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ бий болоод байгаа аж.

Хоёр зүйлтэй уг хуулийн төсөлд усны онцгой хамгаалалтын бүсэд нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг барихыг хориглох зохицуулалтыг тусгасан байна.

Төсөл батлагдсанаар газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэх, байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлиин бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, хууль дээдлэх зарчмыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

photo_2026-11-04_19-40-47 (3).jpg

Хууль санаачлагчийн илтгэл болон төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хуулийн төсөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баримталж буй байр суурийн талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, төсөл батлагдвал Туулын хурдны замын төслийг үргэлжлүүлэх эсэх, улмаар усны онцгой хамгаалалтын бүсэд мод, бут сөөг үржүүлгийн газар үйл ажиллагаа эрхэлж болох эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен хамгаалалтын дэглэмтэй бүсэд зөвшөөрөх үйл ажиллагааг хуулийн төсөлд хэрхэн зохицуулсан талаар тодруулсан.

photo_2026-11-04_19-40-47 (5).jpg

Усны газрын дарга З.Батбаяр, 2027 оны 07 дугаар сард Улсын Их Хурлаар хуулийн төслийг хэлэлцэж байх үед миний бие болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хамт хамгаалалтын дэглэмийг сулруулж болохгүй гэсэн албан ёсны саналаа хэлж байсан. Энэ байр суурь одоо ч хэвээр байгаа гэлээ. Мөн тэрбээр усны онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа эрхлэх боломжтой чиглэлийг төсөлд тодорхой тусгасан гээд, усны сав газар мод үржүүлгийн газар үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрнө хэмээв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, намайг салбарын сайдаар томилогдоод очих үед Туулын хурдны замын төсөлд нарийвчилсан үнэлгээ хийгээгүй байсан. Тиймээс төслийг зогсоосон. Салбарын яам аливаа томоохон төсөл, хөтөлбөрүүдэд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар нарийвчилсан үнэлгээ хийгээд, мөн хэрхэн, яаж нөхөн сэргээх төлөвлөгөөг нь баталж өгдөг гэх хариултыг өглөө.

photo_2026-11-04_19-40-47 (6).jpg

Ингээд Усны тухай хуульд өөрчлөлт, оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Уг асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүнээс 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан танилцуулав.

photo_2026-11-04_19-40-47 (9).jpg

Усны тухай хууль 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан бөгөөд нийт 12 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсныг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.

Усны хэрэглээний ихэнх хувийг газар доорх усаар хангаж байгаа нь нөөцийн тэнцвэр алдагдах, ус хомсдох, экосистем доройтох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Усны нөөцийн хамгаалалт, ашиглалт, сав газрын менежмент, мэдээлэл, хяналт, ус дахин ашиглалт болон эдийн засгийн зохицуулалтыг нэгдсэн байдлаар боловсронгуй болгох шаардлага нь төсөл боловсруулах үндэслэл болжээ.

Хуулийн төслөөр усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдол, хомстолоос урьдчилан сэргийлэх, усаар хангагдах эрхийг баталгаажуулахыг зорьсон аж. Ус ашиглах шийдвэрт нөөцийн хэмжээ, чанар, нөхөн сэргэх боломж, экосистемийн хэрэгцээг харгалзаж, хүн амын унд, ахуйн хэрэгцээг тэргүүнд тавих зарчмыг тусгасан байна.

photo_2026-11-04_19-40-48 (4).jpg

Төсөлд ус хэмнэх, дахин ашиглах, хуримтлуулах, газар доорх усыг зориудаар арвижуулах үйл ажиллагааг дэмжих, төлбөрийн орлогын тодорхой хэсгийг усны нөөцийн хамгаалалтад зарцуулах чиглэлийг тусгасан байв.

Хуулийн төсөл батлагдсанаар ус ашиглах шийдвэр нөөцийн боломж, экологийн шаардлагад нийцэх, хамгаалалтын дэглэм тодорхой болох, мэдээлэлд тулгуурласан хяналт сайжрах эрх зүйн үндэс бүрдэнэ. Мөн ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжсэнээр хариуцлагатай хэрэглээ, усны нөөцийн тогтвортой хамгаалалт, усны аюулгүй байдлыг хангахад ахиц гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, төслийг дэмжсэн дэмжээгүй талаараа санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хуулийн төсөлд тусгасан нэр томьёог нягтлах, улмаар төслөө Засгийн газрын бүх яамдаар хэлэлцүүлсний дараа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ёстой байсныг дурдаад энэ шалтгаанаар хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлэв.

photo_2026-11-04_19-40-47 (8).jpg

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат Усны тухай хууль нь байгаль орчны салбарын амин судас асуудал гэдгийг тодотгоод, энэ утгаараа төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр Монгол Улсын эдийн засгийн гол тэтгэгч нь говийн бүс нутагт бүс нутаг бөгөөд уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байхын тулд усыг зүй зохистой ашиглах шаардлагатай байгааг онцолсон. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, эдийн засгийнхаа тулгуур болж байгаа уул уурхайн томоохон төслүүдээ зогсоохгүйгээр хуулийн төслийг сайтар засаж, өөрчлөлтөө хийх нь зүйтэй гэдэг саналтай байлаа. Ялангуяа салбарын яам, Усны газар төслийг сайжруулахад сайтар анхаарч, ажиллах шаардлагатай гэв. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг төслийн хүрээнд гадаргын усны менежментийг сайжруулах ингэхдээ газрын менежменттэй хослуулах нь зүйтэй гэхийн зэрэгцээ усны асуудалд орон нутгийн хамтын ажиллагааг дэмжих ёстойг тодотгосон.

photo_2026-11-04_19-40-47 (10).jpg

Эцэст нь Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, Усны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Усны тухай хууль /шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх санал хураалтыг тус тус явуулсан. Хуралдаанд оролсон гишүүдийн 68.8 хувь нь хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

photo_2026-11-04_19-40-48 (3).jpg

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын цаг үеийн асуудлаарх мэдээллүүдийг сонслоо

Хуралдааны төгсгөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын цаг үеийн асуудлаарх мэдээллүүдийг сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир эхлээд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар мэдээлэл хийв.

photo_2026-11-04_19-40-47 (4).jpg

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт 2026 оны 10 дугаар сарын 8-наас16-ны өдрүүдэд гарсан ой, хээрийн түймэр нийт 528,765.5 га талбайг хамарч, үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 468,9 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоолол гарсан байна.

Нөмрөгийн дархан цаазат газар нь Монгол орны төдийгүй Зүүн хойд Азийн хэмжээнд биологийн олон янз байдлын өндөр ач холбогдолтой бүс нутаг. Тус хамгаалалттай газарт 487 зүйл ургамал, 263 зүйл шувуу бүртгэгдсэн бөгөөд халиун буга, хандгай, хүрэн баавгай зэрэг ховор амьтдын чухал амьдрах орчин болдог. Иймээс энэхүү түймэр нь зөвхөн ургамлын бүрхэвч бус эко систем болон зэрлэг амьтдын амьдрах орчинд ноцтой нөлөө үзүүлэх эрсдэлийг бий болгож байна гэдгийг сайд мэдээлэлдээ онцолсон.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар болон холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

photo_2026-11-04_19-40-47 (7).jpg

Засгийн газраас түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулах болон буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгч ажиллаж байна. Одоогоор хохирол тогтоох ажлын хүрээнд 50 гаруй албан хаагч, эрдэмтэн, судлаач оролцсон хээрийн судалгааг зохион байгуулж дуусаад байна. Хиймэл дагуулын зураглал газар дээрх хэмжилт, дээжлэлт, лабораторийн шинжилгээнд тулгуурлан үнэлгээ хийж байна. Урьдчилсан үнэлгээний дүнг 2026 оны 11 дүгээр сарын 16-ны дотор гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.

Түүнчлэн түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш тэжээлийн нөөц, амьдрах орчинд өөрчлөлт үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа тул өвөлжилтийн хүндрэлийг даван туулах зорилгоор био техникийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, энэ хүрээнд Нөмрөгийн дархан цаазат газарт 30 мянган боодол өвс, бэлтгэх, өвс тэжээлийн цэг байгуулах, шаардлагатай бүсүүдэд хүргэхээр тооцоо судалгааг гарган өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нөөц сангаас 629 сая төгрөгийн зардлыг гаргах шийдвэрийг гаргуулсан гэдгийг Ц.Сандаг-Очир сайд мэдээлэлдээ онцлон тэмдэглэв.

photo_2026-11-04_19-40-48.jpg

Мөн түймрийн дараах нөхөн сэргээлтийн асуудлыг зөвхөн нэг удаагийн арга хэмжээ гэж үзэхгүй. Япон улс Жайка олон улсын байгууллага, байгаль хамгаалах холбоо зэрэг байгууллагуудтай хамтран эко системийн нөхөн сэргээлт биологийн олон янз байдлын хамгаалалт урт хугацааны мониторингийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлсэн хэмээн мэдээлэлд дурдсан байлаа.

Цаашид хохирлын үнэлгээг эцэслэн гаргаж цаашид авах арга хэмжээний богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил орчмын бүсийн түймрээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна гэв.

photo_2026-11-04_19-40-48 (2).jpg

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Уянга, Н.Алтаншагай, М.Ганхүлэг, С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд түймрийн дараах нөхөн сэргээлтийн асуудалд тодорхой арга хэмжээ авч буй талаар, мөн Япон улсаас энэ асуудалд Засгийн газар, салбарын яамтай хамтарч ажиллах талаар санал тавьсан эсэх, гэм буруутай этгээдүүд эцэслэн тогтоогдсон эсэх, түймрийн гамшгаас үүдсэн нийт хор хохирлын талаар илүүтэй лавлаж байлаа.

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Япон улсын Засгийн газар манай улстай хамтарч ажиллахад бэлэн байна гэдэг байр сууриа үе шаттай илэрхийлж байгааг Ц.Сандаг Очир сайд хариултдаа тодотгосон.

photo_2026-11-04_19-40-47 (11).jpg

Мөн тус газар байгалийн баялаг, ховор ургамал, ан амьтны талаарх нарийвчилсан тооцоо судалгаа нь учир дутагдалтай байна. Иймд тэнд мониторингийн цэг төв байгуулах асуудал туйлын чухал байгааг салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачид хэлсэн. Тиймээс эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний ажлыг үе шаттай хийхэд шаардлагатай хөрөнгө санхүүжилтэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх санал тавьсан. Мөн орон нутгаас Нөмрөгийн хилийн отряд, тусгай хамгаалалттай газрын захиргааг түймрээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах саналуудыг тавиад байна. Түймрийн дараах нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд эдгээр асуудлуудыг үе шаттайгаар тавьж, шийдвэрлүүлнэ хэмээн салбарын сайд хариулж байлаа.

Түүнчлэн тэрбээр түймрийн улмаас үүссэн хохирлын хэмжээний талаар ярихад эрт байгааг тодотгоод, Ойн тухай хуулиар түймрээс учирсан хохирлыг тогтоох ажил 30 хоногийн дотор хийх ёстой тул 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирлын хэмжээ, түймэр унтраахад зарцуулсан зардал гээд нийт хохирлын хэмжээг тогтоосон шинжээчдийн урьдчилсан дүгнэлт гарна гэлээ. Уг асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж байгаа тул зарим асуудлуудыг тодорхой ярих боломжгүй гэдгийг Ц.Сандаг-Очир сайд хэлээд, харин түймрийн хохирлын асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Байнгын хороо, Улсын Их Хурлаар нээлттэй ярих нь зүйтэй гэж байлаа.

photo_2026-11-04_19-40-47 (12).jpg

Хуралдааны төгсгөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч буйтай холбоотой асуудлаар товч мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээ, Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилт, ой, хээрийн түймэр, идэш тэжээлийн хомсдол зэрэг шалтгааны улмаас хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол нэмэгдэж, иргэдийн амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн. 2026 онд хүрэн баавгайтай холбоотой 1352 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Харамсалтай нь нэг иргэн амь насаа алдаж, нэг иргэн эрүүл мэндээрээ хохироод байна гэв.

photo_2026-11-04_19-40-48 (6).jpg

Салбарын яам хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зарчмыг баримталж, энэ хүрээнд 117 тусгай дугаарыг ажиллуулж “шуурхай баг” байгуулж, хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна гэлээ. Тухайлбал, Засгийн газрын 2026 оны 387 дугаар тогтоолоор нийтдээ 1,088,300,000 төгрөгийн шаардлагатай зардлын асуудлыг шийдвэрлүүлж, хамгаалуулах хэрэгсэл, тоног төхөөрөмж, шатахуун, шуурхай арга хэмжээний зардлыг санхүүжүүлж байгаа аж. Одоогийн байдлаар 74 хүрэн баавгайг аюулгүй болгож, 13 баавгай зүй бусаар хорогдсон бөгөөд 10 гаруй бамбаруушийг тэжээн бойжуулж байгальд нь буцаан тавиад байгаа талаар мэдээлэлд дурджээ.

photo_2026-11-04_19-40-48 (7).jpg

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга салбарын яаманд хангалттай төсөв санхүүг нь шийдвэрлэдэггүй нь 1986 оноос хойш Монгол Улс ан амьтандаа нэгдсэн тооллого хийгээгүйгээр илэрч байна гээд, цаашид энэ байдлыг засаж сайжруулах нь зүйтэй гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг иргэд хэзээ баавгай орж ирэх бол гэсэн айдастай байгаа энэ цаг үед хүрэн баавгайтай холбоотой тооцоо судалгаа бүрэн биш, салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнүүд нь удаан, хангалтгүй байгааг анхааруулсан. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Улсын Их Хурал, Засгийн газар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн асуудалтай холбоотой төсөв хөрөнгө, хүн хүч, судалгаа шинжилгээ, төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай байна гээд, Байнгын хорооноос энэ асуудалд ажил хэрэгчээр хандаж ажиллана гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,