“Хурд” хамтлагийнхан “Норсон зүрх” мюзикл тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

Монголын рок хөгжмийн Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг угтан “Норсон зүрх” бүрэн хэмжээний мюзиклийг үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх зорилготой энэхүү бүтээл нь олон улсын мюзиклийн үйлдвэрлэлийн жишиг, мэргэжлийн стандартад нийцүүлэн хэрэгжүүлж буй томоохон төсөл юм. Мюзиклд жүжиглэлт, амьд хөгжим, дуу, бүжиг, тайзны хөдөлгөөн, гэрэлтүүлэг, дуугаралт болон орчин үеийн техникийн шийдлийг цогцоор нь хослуулах аж.

“Хурд” хамтлаг уг бүтээлийг залуу уран бүтээлчидтэй хамтран туурвиж байгаа бөгөөд гол дүрүүдэд залуу артистууд тоглох юм. Тэд өнгөрсөн долдугаар сараас эхлэн бэлтгэлдээ орж, жүжгийн уншлага болон бусад бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

Төслийн санаачлагчаар Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг ажиллаж байгаа бол ерөнхий продюсерээр Гавьяат жүжигчин, хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, продюсерээр ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа нар ажиллаж байна.

Харин төслийн менежер, гүйцэтгэх продюсерээр О.Мөнхтуул, ерөнхий найруулагчаар “Про” театрын найруулагч, жүжигчин Б.Даваасүрэн, уран сайхны удирдаачаар Б.Анхбаатар, хөгжмийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат, зохиолчоор Х.Чойдогжамц, зөвлөхөөр Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар нар ажиллаж байгаа аж.

“Норсон зүрх” мюзиклийг зөвхөн Монголын үзэгчдэд хүргээд зогсохгүй цаашид олон улсын тайзнаа толилуулах зорилт тавьжээ. Тодруулбал, Англи, Баруун Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад тоглуулахаар төлөвлөж байна.

Тус мюзикл 2026 оны арваннэгдүгээр сарын 11-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын UG Palace-д тоглогдоно. 

Ийнхүү “Хурд” хамтлаг 35 жилийн ойн хүрээнд залуу уран бүтээлчидтэй хамтран Монголын рок хөгжим, театрын урлагийг хослуулсан шинэ бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна.

#live, #“Хурд” хамтлаг, #“Норсон зүрх” мюзикл,