Боловсролын яам болон Монголын шатрын холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, шатрын сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Албаныхны онцолсноор шатар нь Монголын ард түмний хувьд зөвхөн спорт, тоглоом бус төрт ёсны бэлгэдэл, оюуны соёлын нэг хэсэг бөгөөд хүүхэд багачуудын сэтгэн бодох чадвар, хүмүүжил төлөвшилд эерэг нөлөө үзүүлдэг уламжлалтай аж.
Энэхүү ажлын хүрээнд хүүхдүүдийг багаас нь тэвчээртэй, хүлээцтэй, тууштай, хүнлэг иргэн болгон төлөвшүүлэх боловсролыг дэмжих зорилго тавьж байна. Мөн оюуны, биеийн болон сэтгэлийн хөгжлийг хослуулсан Монгол иргэнийг төлөвшүүлэх бодлоготой нийцэж буйг онцоллоо.
Санамж бичгийн хүрээнд Дэлхийн шатрын холбоо болон Монголын шатрын холбоо хамтран сургалтын зориулалтаар ашиглах 10 мянган ширхэг шатрыг бэлэглэж байгаа бөгөөд эдгээрийг улс даяарх 700 гаруй сургуульд хуваарилан ашиглах юм.

Шатрын сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2026 онд туршилтын хөтөлбөрийг Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд хэрэгжүүлж эхэлсэн байна. Туршилтын хөтөлбөрийн эхний үр дүнгээс харахад сурагчдын бие даах чадвар сайжирч, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн эерэг өөрчлөлтүүд ажиглагджээ.
Тиймээс уг туршлагад үндэслэн Боловсролын яам болон Монголын шатрын холбоо хамтран ерөнхий боловсролын сургалтын тогтолцоонд шатрын сургалтыг оновчтой байдлаар нэвтрүүлэх зохицуулалтыг боловсруулахаар ажиллаж байна.

#шатар, #Монголын шатрын холбоо, #Боловсролын яам,