Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 10 дугаар хуралдааныг 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. 

Хуралдааныг Батлан хамгаалахын сайд, Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Д.Батлут, Туркийн Дотоод хэргийн сайд, Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Туркийн хэсгийн дарга Мустафа Чифтчи нар тэргүүлж ажиллаа. 

Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 10 дугаар хуралдаанаар хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, тухайлбал батлан хамгаалах, байгаль орчин, зам тээвэр, соёл, боловсрол, геологи, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийлээ. 

Туркийн талаас хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалыг манай улс хүлээн авах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Хамтарсан хорооны хуралдааныг үр дүнтэй зохион байгуулсан нь айлчлалын бэлтгэл хангахад чухал ач холбогдолтой боллоо.

Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 10 дугаар хуралдааны протоколд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Туркийн Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи нар гарын үсэг зурлаа. 

Эх сурвалж: ГХЯ

#Монгол, #Туркийн Засгийн газар,