Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар энэ долоо хоногт Бээжинд уулзах нь. Дональд Трамп хоёр өдрийн хугацаагаар БНХАУ-д айлчлах бөгөөд энэ үеэр Иран, Тайвань, хиймэл оюун ухаан болон цөмийн зэвсгийн асуудлыг хэлэлцэж, ашигт малтмалын гэрээг сунгах, эсэхийг шийдвэрлэх гэж байна. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засагтай улсын удирдагчид сүүлийн хагас жил гаруй хугацаанд анх удаа нүүр тулан уулзах гэж байгаа нь энэ. Худалдааны маргаан, АНУ, Израилын Ирантай хийж буй дайнаас үүдэн хурцдаад буй хоёр талын харилцааг энэ айлчлалаар тогтворжуулах төлөвтэй гэж ажиглагчид онцолж байна.
Энэхүү айлчлалын хүрээнд АНУ болон Хятад улс харилцан худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих форум байгуулахаар тохиролцохын зэрэгцээ Хятадын тал "Boeing" компанийн нисэх онгоц, АНУ-ын хөдөө аж ахуй болон эрчим хүчний бүтээгдэхүүн худалдан авах тухай томоохон мэдэгдэл хийж магадгүй. Мөн хоёр улс өнгөрсөн намар байгуулсан, газрын ховор элементийг Хятадаас АНУ руу саадгүй нийлүүлэх боломжийг олгож буй гэрээг сунгах талаар хэлэлцэх юм. Хэлэлцээний хамгийн эгзэгтэй сэдэв нь Иран болон Тайванийн асуудал байх бололтой. Ираны газрын тосны гол худалдан авагч болох Хятад улсыг ашиглан Тегеранд шахалт үзүүлж, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээрт хүрэхийг Трамп зорьж байна. Үүний зэрэгцээ Ши Жиньпин АНУ-ын Тайваньд үзүүлж буй цэргийн болон улс төрийн дэмжлэгт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх төлөвтэй.
Эх сурвалж: Reuters