-Баярцогт 1990 онд улстөрд орж, Улсын бага хурлын гишүүн, АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж, ардчилсан тогтолцоог Үндсэн хуульдаа баталгаажуулан хуульчилахад гар бие оролцсон. Төрийн ордны урд байсан Чойбалсан, Сүхбаатар нарын бунхныг зөөж Алтан-Өлгийд байршуулах, Монгол Улсын төрийн ордны дүр төрхийг өнөөгийн байдалд оруулж, өөрчлөн засах зэрэг огцом эргэлтийн ажлуудыг голлон боловсруулж, тухайн үедээ асар их эсэргүүцэлтэй нүүр тулсан боловч үр дүнг нь одоо бид харж дасчээ.
-Х.Баттулга 2004 онд УИХ-ын гишүүн болсноор улс төрд хөл тавьсан, 2008 онд С.Баярын Засгийн газарт Зам тээврийн яамны сайдаар анх орж ажилласан. Улмаар 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон.-Баттулга, Баярцогт нар хоёулаа Оюутолгойн гэрээг батлах үед нэг нь Засгийн газрын танхимд сайдаар, нөгөөх нь уг гэрээг байгуулах ажлын хэсэгт багтан Сангийн сайдаар ажиллаж байжээ.
-Х.Баттулгын тавиулсан 280 сая ам.долларын өртөг бүхий мухар төмөр замыг урд хөрштэй холбох ажил нийтдээ 15 жил гацаж, энэ зуур Оросын Хятадад нийлүүлдэг нүүрсний хэмжээ 70 хувь өссөн. Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ холболтыг хийхийн тулд Харбины гэх нууц гэрээ байгуулсан нь 100 тэрбумын алдагдал хүлээхэд хүргэсэн.

-С.Баярцогтын гар, бие оролцон батлуулсан Оюутолгойн гэрээг 6-7 жил тутамд үе үеийн Засгийн газрууд сайжруулах үүрэгтэй, гэвч одоогоор энэ ажил хоёр талын маргаантай байдлаар үргэлжилж ирсэн. Ч.Сайханбилэгийн байгуулсан Дубайн гэрээг Баярцогт ухралт гэж үздэг. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар болон, Рио Тинто грүппийн төлөөлөгчид ээлжит хэлэлцээрээ хийж байгаа.-Оюутолгой ХК 2026 оны эхний улирлын байдлаар 2.2 их наяд төгрөг татварт төвлөрүүлсэн бөгөөд үүнд манай талаас асуудал үүсгэсэн татварын торгууль мөн багтжээ.
-Одоогийн байдлаар 2004 оноос Х.Баттулгын эхлүүлсэн төмөр замын царигийн хэрүүлийн үр дүнд Монголын төр энэ чиглэлд тэрбум давсан ам.доллар зарсан боловч холболт байхгүй, нүүрсний борлуулалт буурсан байдалтай байна.
-С.Баярцогт 1996 онд МСДН-ын дэд даргаар ажиллаж, улмаар таван нам нэгдэн АН-ыг эмхлэхэд гол үүрэгтэй оролцсон.
-Х.Баттулга 2006 оноос МоАХ-ны Ерөнхийлөгчөөр ажилласан, гэвч үүнээс хойш энэ байгууллага дотоод ардчилсан сонгуулиа явуулаагүй, үүнтэй нь С.Эрдэнэ, Д.Монголхүү нар удтал тэмцсэн боловч өнөөг хүртэл С.Зоригийн байгуулсан МоАХ Баттулгын нөлөөнд 20 жил болжээ.
-Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа С.Баяр, С.Баярцогт нарыг хэд хэдэн хэргээр хориулж, улмаар ялласан. Гол том шалтгаан нь гуравдагч хөрштэй хөрөнгө оруулалтын гэрээ хийж, Оюутолгойг эргэлтэнд оруулсан тул Оросын захиалгаар ялласан гэж олон хүн үздэг. Монголын том орд газруудыг өөрийнх мэт үздэг хоёр хөршийн хоёулангийнх нь хүсэл байсныг үгүйсгэмгүй.
-Тавантолгойн бүлэг ордын 4.0 хувь буюу Ухаахудагийг эзэмшдэг Энержи ресурс компани 2025 онд 600 тэрбумын татвар төвлөрүүлэн шилдэг татвар төлөгчөөр 15 дахь жилдээ шалгарч байна, атал уг Энержи ресурс компанитай манай Засгийн газрын байгуулсан Гашуунсухайт Ганцмод чиглэлд төмөр замтай болох гэрээг голлон цуцлуулсан Баттулга өөрөө энэ ажлыг авч, мухар замтайгаа хамт Харбины гэрээний луйварт үргэлжлүүлэн хөл тавьжээ.
-Эцэст нь АН-д Баттулга, Баярцогт хоёрын тэмцэл ид өрнөж байна. Баярцогт улаан нүүрээрээ халз тулж байгаа бол Баттулга Тэмүүжин гишүүний ард нуугдав.
-Баярцогт шалгуулаад гарсан, Баттулга хэзээ ч шалгуулж байгаагүй. Магадгүй гол айдас энд байгаа биз, монголчуудын хувьд бол хөрөнгө оруулалт, хөгжил хоёр чухал байна.
-Хэт олон дайсантай гэдэг утгаараа энэ хоёр хүн хоёулаа АН-ыг ганхуулж байна.-Энэ хоёр хүний зөрчил маргаан нэгэн цагт хоёр өөр тогтолцооны, хоёр өөр гаралтай хөрөнгө оруулалтын, хоёр өөр цаг үеийн, хоёр өөр стратегийн тулаан байсан бол өдгөө хөршүүд маань ч залхаж, толгой нь эргэж гүйцээд, гагцхүү хувь хүний АН-ыг дайвалзуулан мохоох анхны нөхцөл байдал дээрээ буцаж ирэв. АН задралгүй тэсч, залилуулалгүй тэвчиж гарах хэрэгтэй байна. Мухар төмөр замаар бүх Монголыг молигодсон хүн муухан сөрөг хүчнийг зажлалгүй залгина шүү.
Р.ЭМҮҮЖИН

#онцолсон, #Баттулга, #Баярцогтт,