Минскт бороо орж байна. Монголчууд “Хувьтай хүн хур борооноор” гэж ярьдаг юм. Манайд ч бас бороо ороход сайн хүн ирлээ гэж бэлгэшээдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко нарын албан бус уулзалтын үеэр өрнөсөн энэ яриа Минскийн бороотой өдрийг сэтгэлд үлдээв. Хоёр орны төрийн тэргүүний хооронд солилцсон энгийн үгсээс Монгол, Беларусийн ард түмний байгаль дэлхийгээ хүндэтгэх сэтгэлгээ, сайн сайхныг бэлгэшээх уламжлалын ижил өнгө анзаарагдана.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр бид албан ёсны уулзалт, хэлэлцээ, баримт бичиг байгуулах ёслол, бизнес форумын үйл явцыг даган ажиллаж, айлчлалын мэдээ, баримтыг тэмдэглэхийн зэрэгцээ хоёр орны харилцаа бодит амьдрал дээр ямар боломж нээж болохыг ажиглахыг зорилоо.

Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд Беларусь Улсад хийсэн төрийн анхны айлчлал байлаа. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. 

Хоёр улсын харилцааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглалыг баталж, салбар хоорондын хамтын ажиллагааг бодит ажил болгох чиглэлүүдийг тодорхойллоо.

Хэлэлцээний ширээний ард хөндсөн асуудлуудын дундаас хөдөө аж ахуйн техник, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлж байв. Монголын уудам тал нутаг, газар тариалан, мал аж ахуйн хэрэгцээнд тохирсон техник, тоног төхөөрөмжийг айлын талаас нийлүүлэхийн зэрэгцээ цаашид Монгол Улсад трактор угсрах үйлдвэрлэл бий болгох боломжийг хоёр тал хэлэлцсэн юм. 

Беларусийн “БЕЛАРУС” брэндийн тракторууд, “Гомсельмаш”-ийн хөдөө аж ахуйн техник нь энэ хамтын ажиллагааны бодит чиглэл болж байна. Төрийн айлчлалын үеэр трактор, хөдөө аж ахуйн машин механизм нийлүүлэх гэрээний ажлыг урагшлуулж, Монголд угсралт, борлуулалт, баталгаат засвар үйлчилгээний төв байгуулах асуудлыг хэлэлцэв. Энэ төслийн ач холбогдол нь техник нийлүүлэхээс цааш үргэлжилнэ. 

Угсралт, сэлбэгийн хангалт, засвар үйлчилгээ Монголд хөгжвөл хөдөө аж ахуйн машин механизмын ашиглалт, засварын хүртээмжийг сайжруулах боломжтой.Хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа техникээр хязгаарлагдахгүй. Беларусь Улс сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мал аж ахуйн технологи, боловсруулах үйлдвэрлэлийн туршлагаараа танигдсан. Тус улсын хүнсний экспорт 2025 онд 10 тэрбум ам.долларт хүрсэн тухай албан ёсны мэдээлэл бий. Энэ үзүүлэлт нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг боловсруулах үйлдвэр, бүтээгдэхүүний чанар, зах зээлтэй холбосон тогтолцооны цар хүрээг харуулна.Айлчлалын үеэр сүүний чиглэлийн ферм, өндөр ашиг шимт мал үржүүлэх, мал эмнэлэг, биотехнологийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцсэн. Сүүний фермийн төсөл хэрэгжихдээ малын үүлдэр, тэжээл, усан хангамж, эрчим хүч, тоног төхөөрөмжийн ашиглалт, бүтээгдэхүүн боловсруулах болон борлуулах сүлжээ зэрэг олон нөхцөлийг уялдуулах шаардлагатай.

Беларусийн туршлагыг манай цаг уур, бэлчээр, үйлдвэрлэлийн нөхцөлд нийцүүлэх нь хамтын ажиллагааны үр дүнг тодорхойлох чухал хүчин зүйл юм.Минск хотод болсон Монгол, Беларусийн бизнес форум эдгээр салбарын хамтын ажиллагааг аж ахуйн нэгжүүдийн түвшинд өрнүүлэх талбар болов. Форумын хүрээнд нийт 17 гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгуулж, 50 сая ам.долларын үнийн дүн бүхий тохиролцоонд хүрсэн. Тэдгээрт хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, хүнс, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт, төмөр замын тээвэр болон барилгын салбарын хамтын ажиллагаа багтав.Бизнесийн тохиролцоо бодит үр дүнд хүрэхэд гэрээнд гарын үсэг зурах нь эхний алхам. Үүний дараа төлбөр тооцоо, тээвэр ложистик, барааны чанар, гаалийн бүрдүүлэлт, стандарт, бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх нөхцөлийг шийдэх хэрэгтэй. 

Тиймээс айлчлалын үеэр гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх, итгэмжлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал чухал байр суурь эзлэв.Худалдааны харилцааг өргөжүүлэхэд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хоорондын худалдааны түр хэлэлцээрийн боломжийг ашиглах асуудал мөн хамаарна. Тарифын хөнгөлөлт нь экспортлогчдод боломж нээх боловч тухайн бүтээгдэхүүн гарал үүсэл, чанар, хорио цээрийн шаардлагыг хангасан байх учиртай. Энэ утгаараа худалдааг хөнгөвчлөх зохицуулалт, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бизнес эрхлэгчдийн мэдээлэл солилцоо нь үйлдвэрлэлийн төслүүдтэй салшгүй холбоотой.Хөнгөн үйлдвэрийн салбарт манай ноос, ноолуур, арьс ширний нөөцийг Беларусийн үйлдвэрлэлийн туршлагатай холбох боломжийг хэлэлцэв. 

Үүний нэг сонирхолтой чиглэл нь “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын ноос, ноолуурыг Беларусийн маалингатай хослуулан шинэ төрлийн утас, нэхмэл, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаачилга байлаа.Айлчлалын өдрүүдэд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Беларусийн Үндэсний эрдмийн дуурь, балетын их театрт “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулж, монгол үндэсний дуу хөгжим, бүжиг, урлагийн өвийг Беларусь үзэгчдэд хүргэлээ. Гэрэл зургийн үзэсгэлэнгээр дамжуулан манай орны байгаль, ахуй, үндэсний хэв маягийг танилцуулсан нь айлчлалын хүмүүнлэгийн агуулгыг баяжуулсан билээ.

Монгол, Беларусь хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Айлчлалын үеэр 2027 онд тохиох 35 жилийн ойг угтан хоёр улсын нийслэлд соёлын өдрүүд зохион байгуулах, үндэсний өв соёлоо харилцан сурталчлах, соёл урлаг, аялал жуулчлалын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, түүх, соёлын өвийн эх сурвалжийг хамтран судлах чиглэлээр санал дэвшүүлсэн. Мөн хоёр улсын үндэсний олон нийтийн радио, телевизийн байгууллагуудын хамтын ажиллагааны хэлэлцээр нь түүх, нийгэм, соёлоо харилцан таниулах, мэдээлэл харилцааны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг нээж байна.

-Монголчууд “Хувьтай хүн хур борооноор” гэдэг.-Манайд ч бороо ороход сайн хүн ирлээ гэж ярьдаг.Хоёр орны төрийн тэргүүний энэ яриа айлчлалын эхлэлд сайн сайхны бэлгэдэл болж үлдсэн юм. Харин тэр бэлгэдлийн бодит үр дүн Монгол, Беларусийн үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд, соёл урлагийн төлөөлөгчдийн хамтын хүчин чармайлтаар үргэлжлэх билээ.

Минскийн үндэсний нисэх онгоцны буудал

2026.10.27

#Беларус, #У.Хүрэлсүх,