Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Христийн шашны Улаан өндөгний баяраар Ливиэс Европыг зорин Газар дундын тэнгисийг гаталж явсан дүрвэгчдийн завь осолдсоны улмаас хоёр хүн нас барж, 71 хүн сураггүй болжээ. Мөн завинд байсан 32 хүнийг аварч, Италийн Лампедуза арал руу хүргэсэн тухай хүмүүнлэгийн байгууллагууд мэдээлсэн байна. Цагаачдыг аврах ажиллагаа болон үүнтэй холбоотой бусад мэдээллийг Италийн эргийн хамгаалалтын алба нэгдсэн байдлаар өгөхөө мэдэгдээд байна. 

Газар дундын тэнгисийн төв хэсэг буюу Хойд Африкаас Итали, Мальта руу чиглэсэн усан зам нь хамгийн аюултай чиглэлд тооцогддог бөгөөд завины даац хэтэрсэн, цаг агаарын нөхцөл байдлаас үүдсэн  осол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. 

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн мэдээлснээр, 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар Газар дундын тэнгист хамгийн багадаа 683 хүн амиа алдаад байна. Энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм. Ерөөс сүүлийн хэдэн жилийн турш жил бүр дунджаар 2000- 3000 орчим хүн тэнгист живж, эсвэл сураггүй болж байгаа юм. 
                                                                                                              Эх сурвалж: Reuters 